Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ИЗНН-аас уриалга гаргажээ

Ардчилсан хувьсгалын галыг Монгол Улсад асааж, өнөөдрийн нийгмийг цогцлоон бүтээхэд С.Зориг агсан манлайлсан төдийгүй үнэлж баршгүй үзэл баримтлалыг монгол түмэндээ өвлүүлж үлдээсэн. Тиймдээ ч түүний хорвоогоос зүй бусаар одсон өдөр хүндэтгэл үзүүлэх, дурсах нь элбэг. Ялангуяа улс төрийн нам, хүчнүүд, зарим хувь улстөрчид өчүүхэн төдий эрх ашгийн төлөө С.Зоригийн асаасан ардчиллын үнэт зүйлс, амин баримтлалыг өнгийж харахгүйгээр өнгөцхөн улс төрийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн нь харамсалтай. Энэ явдал нь өөрөө С.Зориг агсны үзэл санаа, үйл хэргийг бүдгэрүүлэх төдийгүй Азийн цээжинд асааж өгсөн Монголын ардчиллыг аажим аажмаар боомилох болсныг сүүлийн жилүүдийн улс төрийн үйл ажиллагаа ч тодхон харуулж байна.

Гагцхүү С.Зориг агсан бол ардчиллын үнэт зүйл, үзэл санааны манлайлагч бөгөөд өөрөө түүнийг үлгэрлэн, нийтийн төлөө улс төр хийж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн гэдгийг юу юунаас илүү эрхэмлэж, түгээж явах нь чухал. С.Зориг агсан, түүний үзэл баримтлал нь хэн нэгний өмч биш, энэ бол Монгол Улсын хэн ч халдашгүй эрхэмлэж явах дархан өмч гэдэгтэй санал нийлэх байх.

Аль нэгэн улс төрийн нам, хэн нэгэн улстөрч хөшөөнд цэцэг өргөн, зураг хөргөө татуулах бус түүний үлдээсэн ардчиллын үнэт өвийг сэргээн асааж, зөв нийгэм байгуулах, залуу хойч үедээ зөв үлгэрлэн үлдээх нь өнөө бидний үүрэг билээ.  С.Зориг агсан ийм нийгэм хүсээгүй гэдгийг түүний үзэл санаа, үлдээсэн өвөөс тодхон харагддаг. Тиймээс Иргэний Зориг Ногоон Нам ардчиллын галыг сэргээж, нийт улс төрийн намууддаа ардчилал хэмээх галаа тойрон сууж, “Зөв Монгол Улс” бүтээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.

Тиймээс Иргэний Зориг Ногоон Нам С.Зориг агсны үзэл санаа, өвлүүлж үлдээсэн үзэл баримтлалыг өнгөн талаас нь бус агуулгаар нь хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээр олон жилийн өмнөөс ажиллаж байна. Ардчилал бол юугаар ч зүйрлэшгүй монголчууд бидний эрх чөлөө, тусгаар тогтнол юм.

ИРГЭНИЙ ЗОРИГ, НОГООН НАМ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com