Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хотын дарга асан Д.Сумъяабазар “ногоон автобус”-ны хэргээр хуулийн хариуцлага хүлээхгүй мултрах уу?

Нийслэлийн нийтийн тээвэрт хийгдэх шинэчлэлийн үргэлжлэл болсон “ногоон автобус”-ууд асуудал дагуулж, хууль хяналтын байгууллагынхан мөрөөр нь мөшгөж байгаа. Үүнтэй холбогдуулан Тэнүүн- Огоо ХХК-ийн захирал А.Ганхуяг, нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, ийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын хүмүүсийг саатуулаад байгаа.

Тэгвэл хэдэн зуун тэрбумаар яригдах энэ тендерийг "Тэнүүн-Огоо" ХХК-ийн эзэд Нийслэлийн агентлагийн даргатай яриад л шийдчих бодит боломж үнэндээ үгүй юм. Хууль бус үйлдэл гаргасан агентлаг, газрын дарга нарыг хуулийн байгууллагынхан саатуулаад хэргийг нь шалгаж эхэлсэн ч тэдний толгой дээрх хүн нь албан тушаалаасаа буугаад гэмгүй үйлдэх нь гэсэн хардлага нийгэмд үүсээд байна.
Тодруулбал, ногоон автобусны хууль бус худалдан авалтыг нийслэлийн харьяа агентлаг, газрын дарга нар зохион байгуулсан ч тэдэн зөвшөөрөл өгч, тамга дарсан хүн нь Хотын дарга асан Д.Сумъяабазар биш гэж үү... Тэр тусмаа “төрийн нууц” гэх тамга дарга бүрийн халаасанд байхаар тамга мөн үү?

Энд нэг жишээ дурдахад, Д.Сумъяабазар хотын дарга болсон цагаасаа “нийтийн тээврийн шинэчлэл”-ийг үе шаттайгаар хийнэ гэж амлаж, түүний ам бардам хэлдэг ажлых нь нэг болсон. Энэ үед буюу 2022 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн тасгийг удирдаж байгаад тэтгэвэртээ суусан С.Жавхлантбаатарыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилсон. Өөрөөр хэлбэл энэ цаг үеээс шинэ автобус худалдан авах гэрээ хийгдэж эхэлсэн бөгөөд хэл ам дагуулсан “ногоон автобус” оруулж ирэх ажилд голлон оролцсон гэснэ үг.

Гэтэл АТГ-ынхан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлага болон бусад хүмүүсийг саатуулах үеэр нийслэлийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нь өөрийгөө хутгалан амиа хорлохыг завдсан Тэрбээр сэхээнд орсон учраас  мөрдөн шалгалтын ажиллагааг түр зогсоогоод байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Ер нь хэн нэгэн авлига, албан тушаал бүр хүн амины онц ноцтой хэрэгт шалгагдахдаа амиа хорлохыг завдана гэдэг байж боломжгүй. Нийтийн тээвэртэй холбоотой авлигын мөсөн уул нурах төдийд ингэж хүний аминд хүрэх дээрээ тулж байгаа бол үүний цаана бүр өөр зүйл байгааг харуулж байж ч мэдэхээр юм.

Ямартай ч АТГ-аас А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын хүмүүсийг 30 хоногийн хугацаатай саатуулсан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж мэдээлсэн. Харин “ногоон автобус”-ны дуулиан нийгэмд дарагдаж, Хотын дарга асан Д.Сумъяабазар албан тушаалаасаа огцорсон болоод алга боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com