Уншиж байна...
 
Н.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морил
Д.Тогтохсүрэн: Эрүүгийн хуулийн 21.9 дэх буюу мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх гэсэн заалтыг хасна
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Намрын чуулганыг гурван чиглэлд анхаарч эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тогтлоо. 
 
  • Хүний эрхийг хангах, үүн дотор хүүхдийн эрхийг хангах, гэр бүлийг хамгаалах чиглэлд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан.
  •  Хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр байгуулсан ажлын хэсгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлахаар тогтлоо.
  •  Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар тогтов.
 
Дээрх гурван ажлын хэсгийг гаргаж, холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлахаар шийдвэрлэлээ.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудлын хүрээнд 2024 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийг дагалдан нийт 21 хууль, 8 Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Бүлгийн гишүүдийн олонх зарчмын хувьд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Мөн МСНЭ болон сэтгүүлчдээс МАН-ын бүлэгт санал тавьж, шаардлага хүргүүлсэн асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. 
 
Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзжээ.
 
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх зохицуулалт тусгасан байсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дээрх зохицуулалт нь мэдээлэл олж авах эрхийг боомилох төдийгүй хэвлэл мэдээллийг хэрэгслийг хянах сөрөг талтай гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Бүлэг хуулийн төслийг хэлэлцэх шатанд Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонссон, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх шатанд 21.9 дэх заалтыг хасахаар саналд нэгдсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
3 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
3 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com