Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ши Жиньпин: Бид үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн улс төрийн тоглоом, бүлэглэлийн сөргөлдөөнд оролцдоггүй
ATIME.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-д зохион байгуулагдаж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтаас мэдээлж байна. 

"Бүс ба зам" санаачлагын 10 жилийн ойд зориулсан хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавилаа.

Тэрбээр, Өнгөрөгч  10 жилд бид анхны зорилгоо ухамсарлаж, гар нийлэн урагшилж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлж багагүй амжилтад хүрчээ.

"Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаа "ерөнхий байдал"-аас "нарийн нямбай" шатанд шилжиж, төлөвлөлтий ерөнхий зургийг бодит амьдралд хэрэгжүүлж, олон зуун төсөл ард түмний амьжиргааны эх үүсвэр болж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид эдийн засгийн коридор байгуулах бодлогын хүрээнд төмөр зам, хурдны зам, нисэх буудал, боомт, дамжуулах хоолойн сүлжээ байгуулах замаар эх газар, тэнгис, агаар, дэлхийг харилцан холбохыг зорьж ирсэн. Энэ бодлого нь улс орнуудын бараа, хөрөнгө, технологи, боловсон хүчний эргэлтийг үр дүнтэй дэмжиж, олон мянган жил үргэлжилсэн эртний торгоны замыг шинэ эриний шинэ амьдралын хүч болсон байна. 

Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахал дэгдснээс хойш “Бүс ба Зам” санаачилга хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн замыг холбох гүүр болсон. Уяир нь цар тахлын үеэр Хятад улс олон олон оронд хэдэн арван тэрбум амны хаалт, 2.3 тэрбум тун вакцин нийлүүлж, 20 гаруй улстай вакцин хамтран бүтээж, “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулагч орнуудыг цар тахлын эсрэг тэмцэхэд нь нөмөр нөөлөг, итгэл хүч болж байв. Мэдээж Хятад улсад цар тахлын нөхцөл байдал илүү хүнд байсан ч бид гадны 70 орчим улс Хятадын халуун дэмжлэгийг хүлээн авч байсан юм. Мөн бидэнд тусламжийн гараа сунгасан улс орон ч байсан.

"Бүс ба Зам" санаачилгын онцлох зүйл бол хүн бүрийн ажил үүргийн хуваарь тэгш байж, бие биедээ тусалж чадвал хол явна. Өөрөө сайхан амьдраад зогсохгүй бусдад сайхан амьдрал хүсдэг байх хэрэгтэй. Дэд бүтцийн сүлжээ хүртээмжтэй, харилцан ашигтай байж, хамтдаа хөгжиж, ажиллаж, хамтдаа ялалт байгуулахыг эрэлхийлнэ.

Бид үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн улс төрийн тоглоом, бүлэглэлийн сөргөлдөөнд оролцдоггүй.  Мөн бид нэг талын хориг, эдийн засгийн дарамт шахалт, салан тусгаарлах байдлыг эрс эсэргүүцдэг.

“Бүс ба Зам” санаачилгыг чансаатай бүтээн байгуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Хятад улс найман талт арга хэмжээ авах болно.  Үүнд,

  1. “Бүс ба Зам” санаачилга дагуу дэд бүтцээр холбосон сүлжээ байгуулах.
  2. Дэлхийн нээлттэй эдийн засаг байгуулахыг дэмжинэ.
  3. Ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлнэ.
  4. Ногоон хөгжлийг дэмжинэ.
  5. Технологи, инновацыг дэмжинэ.
  6. Иргэд хоорондын харилцааг дэмжинэ.
  7. Цэгц, шударга замнал байгуулна.
  8. "Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгоно гэлээ.

"Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны III чуулга уулзалт аравдугаар сарын  17-18-нд Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоороор тус санаачлагад  дэлхийн 140 гаруй улс орон болон олон улсын байгууллага нэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com