Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хуйвалдааны хэрэг шүүх дээр ирлээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ОХУ-аас Монголын талд ирлээ гэдгийг анх сонсоход баярламаар мэдээллийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бахархалтайгаар олон нийтэд танилцуулж байлаа. Энэ их хөрөнгийг “Монголын зэс корпораци буюу “Монголиан коппер корпрейшн” ХХК гэх урьд өмнө нь сонсогдож байгаагүй компани худалдан авсан байв. Гэвч үүний ард төрийн мөнгөөр дургисан хуйвалдаан нуугдаж байсан нь удахгүй тодорхой болсон. Азаар энэ бүх хуйвалдаанд оролцож 49 хувийг худалдан авах бүрэн эрхээсээ татгалзсан Засгийн газар сонгуулийн үр дүнгээр үргэлжлүүлэн засаглах эрхгүй болсон юм. Тухайн Засгийн газрын тэргүүнээс ажиллаж байсан Ч.Сайханбилэг өнөөдрийг хүртэл гадаадад нуугдан амьдарч байна. Хэрэв АН УИХ-ын сонгуульд ялсан бол энэ бүх хуйвалдаан ил гарсан ч төрийг хохиролгүй болгохыг төлөө МАН шиг явахгүй л байсан болов уу.

“Монголиан коппер корпрейшн” ХХК “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа төрийн мөнгийг ашиглаж, төрд хохирол учруулсан гэдэг нь удалгүй тодорхой болсон. Түүнээс хойш эрх баригчид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хүмүүстэй хэлэлцээ хийсэн ч амжилттай болоогүй. Учир нь, энэ хэрэг бол хэлэлцээр хийгээд шийдчихсэн асуудал биш. “Монголиан коппер корпрейшн” ХХК-ийн төрд учруулсан хохирол дэндүү их. Энэ хуйвалдааны ард “Эрдэнэт үйлдвэр”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг үнэгүйдүүлэн хувьчилсан, төрийн мөнгөөр төрийн өмчийг авсан гээд толгой эргэм санхүүгийн луйварын схем өрнөсөн байв. Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлахаас эхлээд энэ бүх завхарлыг арилгахын төлөө ажилласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар нэг л зүйлийн төлөө ажиллаж байгаа. Энэ бол далд эдийн засгийг ил болгох. Манай улсын гадагшаа зарагддаг гол бүтээгдэхүүн бол нүүрс, зэс. Энэ агуулгаараа “Эрдэнэт”-ийг тойрсон бөөн асуудал болсон. Энэ асуудал явж явж шүүх дээр ирсэн. Шүүх удахгүй Эрдэнэтийн 49 хувь луйвар байсан эсэхийг эцэслэн шийдэх байх. Төрөөс хувьдаа мөнгө авсан улс төрийн хэсэг бүлэг илчлэгдэх байх. Тэр дунд тухайн үеийн Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга байсан нөхдүүд оролцсон асуудал ил болж, удахгүй илчлэгдэх байх. Зэсийн далд эдийн засаг, булхай луйвар ил болно" гэсэн юм. Түүний хэлсэн үнэн байж луйвар гэдэг нь илэрхий байсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн босго даваагүй энэ хэрэг удахгүй шүүхээр орох гэж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 21-нд уг хэргийг хэлэлцэхээр товлоод байна.

Хуулийн байгууллагаас энэ хэргийг хоёр хувааж Худалдаа хөгжлийн банкны эзэн сахал Д.Эрдэнэбилэгийн хэргийг тусад нь шалгахаар болсон. Харин энэ удаад 21 хүн, хоёр хуулийн этгээдтэй яллагдагчаар татагдсан хэргийг хэлэлцэх юм. Энэ хэрэгт яллагдагчаар Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Д.Эрдэнэбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 21 хүн, “Кью Эс Си ХХК”, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК гэсэн хоёр  хуулийн этгээдтэй яллагдагчаар татагджээ.

Б.НОМИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com