Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Г.Дугаржав: “Кью Эс Си” компани найман жилийн хугацаанд “Дарханы төмөрлөг” үйлдвэрийн нэг орд газрын нөөцийг дуусгасан

2016 онд ОХУ-ын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголиан коппер корпрейшн” худалдаж авснаар тус үйлдвэрийн эзэмшлийн маргаан эхэлсэн байдаг. Хэрэг хоёр удаа прокуророос мөрдөн байцаалт руу буцсаны эцэст энэ оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжсэн байдаг. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр, “Дарханы төмөрлөг” үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” компани болон улсад 9 их наяд төгрөгийн хохиролч учруулсан гэх эл хэрэгт 21 хүн, 2 компани яллагдагчаар татагдаж, шүүх хурал энэ сарын 21-ний өдөр товлогдлоо.

Энэ хэргийн хохирогчдын нэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр бөгөөд тухайн үед үйлдвэрийн удирдлагыг атгаж байсан Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эдийн болон эдийн бус хөрөнгө, ирээдүйд олох орлогыг барьцаалан Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн зээлж авсан байна. Ингээд зээлийн төлөлтийг Төмөрлөгийн үйлдвэрээр төлүүлж байжээ.

Энэ талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Дугаржав МҮОНТ-д ярилцлага өгөхдөө ... “Кью Эс Си компани 2014 оны дөрөвдүгээр сард жилд 350.000 тн ган эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж байгуулна гэдэг ерөнхий амлалтын дагуу концессийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь 2022 оны 4 сар хүртэл 8 жилийн хугацаанд байгуулагдсан ч гэрээ хэрэгжсэнгүй, гангийн үйлдвэр баригдсангүй. Харин нөгөө эрдэс баялаг маань их хэмжээгээр экспортлогдсон байсан. Тодруулбал, Гангийн 350.000 тн хүчин чадалтай үйлдвэрийг бариад илүү гарсаныг нь ашиглаж болно гэсэн заалт концессийн гэрээнд байгаа. Гэтэл гэрээнд тусгагдсанаас өөрөөр шууд сорчилж олборлсон. 1.5 ихнаядын борлуулалт хийсэн 22 сая тн орчим төмрийн хүдрийг экспортолсон гэсэн мэдээ байгаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 3 орд газартай. Төмөртэйн төмрийн хүрдийн орд гэдэг уурхай бол 2008 онд УИХ-ар батлагдсан стратегийн орд газар. Энэ орд 220 сая тн-н нөөцтэй. Энэ орд 2012 онд үйл ажиллагаагаа эхлүүлээд 2014 оноос экспорт эхлээд 7 сая орчим тонныг эскпортолсон байдаг юм. Манай дараагийн орд газар Төмөр толгой Дархан уул аймгийн Хонгор суманд байдаг. Төмөр толгойн орд газар 20 орчим сая тн-н нөөцтэй. Эндээс 15.6 сая тн төмрийнхүдрийн баяжмал экспортлоод байна.

Өөрөөр хэлбэл Кью Эс Си компани өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг орд газрын нөөц дуусчихсан гэсэн үг. Одоо энэ уурхайг хаахаас өөр замгүй болж байгаа. Ойрын 3-5 жилийн хугацаанд хаах төлөвлөгөө яригдана.

Дээр нь Хос Туулын орд гэдэг газар байгаа. Энэ орд бол шинээрээ байгаа. Арай нээгээгүй манай эзэмшилд лиценз нь байна гэсэн үг. Ингээд Дархан төмөрлөгийн үйлдвэр үндсэн хоёр үйл ажиллагаатай. Нэг нь уул уурхайн үйлдвэрлэл, нөгөөх нь гангийн үйлдвэрлэл гэсэн 2 үйл ажиллагааг товчхондоо хэлэхэд ийм байна” гэлээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com