Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монголын ард түмнийг хохироосон “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг шүүхийн гарт очлоо

Засгийн газрын нэхэмжлэлтэй олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн нэг нь Эрдэнэт үйлвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг юм. Энэ хэрэгт Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Концесс, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хохирогч болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хөрөнгө, ирээдүйн орлогыг банкуудад барьцаалж “мөнгө” босгож, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгдэж буй.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Д.Эрдэнэбилэгийн учруулсан хохирлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:Кью Эс Си компани концессийн гэрээнээс үүдэж учруулсан хохирлыг бодитоор АТГ болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг дүгнэсэн. Үүн дээр 240.8 тэрбум төгрөгийн төмөр зам, автозамын төлбөрийг хуйвалдааны замаар, зохион байгуулалттайгаар улсаар гаргуулж авсан гэж үзэж байгаа юм.

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр концессийн эрхийг хэрэгжүүлж байх үедээ 280 орчим тэрбум төгрөгийн зээлийн ХХБ, Улаанбаатар банк зэргээс гаргаж авсан байдаг.

Үүнээс гадна улсад учруулсан хохирол буюу ард түмэнд учруулж байгаа хохирол нь их хэмжээний байгалийн баялагаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг бид хэдээр тооцож, яаж олж авах вэ? гэдэг асуудал дагаж үүсч байгаа юм. Нэг ёсондоо 4-5 их наядын өртөгтэй энэ уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэхээр байсан АМНАТ-ын орлогыг магадгүй  бид 1 их наяд төгрөгөөр хэмжих боломжтой гэж харж байна. Мэдээж энийг хууль хяналтын байгууллагууд, татварын байгууллагууд эцэслэн дүгнэж байж тодорхой болох байх. Харамсалтай нь энэ их хэмжээний орлого алдагджээ гэж Засгийн газрын зүгээс үзэж байна. Тийм учраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор авсан этгээдүүд өнгөрсөн 7 жил гаруйн хугацаанд монголын төрд, монголын ард түмэнд 2.8 их наяд төгрөгийн хохирол болон алдагдсан боломжийг бий болгожээ гэж Засгийн газрын зүгээс дүгнэж байна” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан:Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, концессийн гэрээ хэрэгжүүлэгч Кью Эс Си ХХК гэсэн 2 компанийн асуулал тусдаа яригдаж байгаа.  Концессийн гэрээ анх 2014 онд байгуулагдсан байдаг. Товчхондоо 2018 он дуустал Дарханы төмөрдөгийн үйлдвэрийн суурин дээр төмрийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулагдах металургийн цогцолборыг барьж байгуулах хөрөнгө оруулалтыг Кью Эс Си компани өөрөө хариуцаад хийх учиртай ийм концессийн гэрээ гэсэн үг. Бариад, ашиглаад, шилжүүлэх. Гэтэл 2022 оны байдлаар харамсалтай нь концесс эзэмшигч компани хөрөнгө оруулалт хийж, цогцолборыг барих нь битгий хэл харамсалтай нь энэ цогболборынхоо шавыг ч тавиагүй. Энэ хугацаанд юу хийсэн бэ? гэвэл төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшиж байсан 2 ордоос түүхий эд олборлоод хагас дахин боловсруулаад ингээд гаргасан” гэв.

Ямартай ч 2009 оноос “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг “Кью Эс Си” ХХК-иар дамжуулан мөлжсөн хүн нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэг болж таарч байгаа юм.  Дараа нь “Эрдэнэт” -ийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлж авах ажлыг “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийг ашиглан хууль бусаар авсан. Ингэхдээ мөн л Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хохироосон байгаа юм.

Өдгөө Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой энэ хэрэгт 21 оролцогч, хоёр хуулийн яллагдагчаар татаж, шүүхэд шилжсэн бөгөөд энэ сарын 21-нд шүүх хурал товлогдсон.  

Хэргийн гол эзэн болох Д.Эрдэнэбилэг эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай хэмээн 2023 оны хоёрдугаар сард Сингапур улсад 14 хоног эмчлүүлэх хүсэлт гаргаж, улмаар одоо болтол Сингапурт байсаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com