Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Танилц: Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс

Монголын улс төр, бизнесийг гартаа атгасан гэгдэх Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон түүний хамсаатнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 21-ны Мягмар гаригт болно.

Шүүх хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд оруулж ирэхдээ мөнгө угаах замаар эрх мэдэл албан тушаалын бүлэглэл бий болгосон байж болзошгүй, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хувьчлал, Төмөртэйн ордоос Болд төмөр Ерөө гол компанийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын асуудлыг дэнсэлнэ гэдгийг эх сурвалжууд хэлж буй.

Ингээд эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан 21 оролцогч, 2 хуулийн этгээдийн бүрэлдэхүүнтэй “Эрдэнэтийн 49 хувийн” гэх тодотголтой хэрэгт холбоглсон хүмүүсийг товч танилцуулья.

Хэргийн гол эзэн холбогдогч нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг боловч тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад руу яваад одоог хүртэл ирээгүй байна. Тиймээс Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг тусгаарлажээ.

Харин Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэтийн 49 хувийн дээрх хэрэгт...

  • Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
  • Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат
  • Сангийн сайд асан Б.Болор
  • Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал
  • Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар
  • Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Нанзаддорж зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг яллагдагчаар татжээ.

Мөн  

  • Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд
  • Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга Б.Минжбадам
  • Ялгуусан ХХК-ийн захирал Л.Санжаадорж
  • Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон
  • Кью Си Эс компанийн удирдлагууд болон Г.Ганзориг, Э.Шижир
  • Монголиан Коппер Корпорейшн ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүшин
  • Дархан төмөрлөгийн гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Энхтунгалаг,Ч.Энхболд, С.Уранчимэг нарын 20 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Түүнчлэн “Кью Эс Си” ХХК, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК яллагдагчаар татагдаад байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Saraa202.9.46.223
Bugdiig ni shirond hiij hohirliig 3 nuglaj toluulie.
2023/11/21
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com