Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Сумъяабазар "Солонго 1, 2" төслийн гүйцэтгэгчийг хууль бус тендерээр сонгосон тухай БНСУ-ын The Public хэвлэлд нийтэлжээ

Улаанбаатар хотын дарга асан Д.Сумъяабазар Засаг дарга байх хугацаандаа хийсэн балгууд ар араасаа гарч ирсээр л байна. Хэсэгтээ л олныг шуугиулж багагүй бухимдуулаад байсан ногоон автобусны хэрэг шийдэгдэж амжаагүй байхад дахин нэг хэрэг олон нийтэд ил боллоо.

Тодруулбал, Д.Сумъяабазар хотын дарга байх үедээ иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Солонго 1,2” төслийг хэрэгжүүлэх явцад нэг талд үйлчилсэн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Солонгосын “The Public” сайтад мэдээлснээр

...Д.Сумъяабазар нь 500 сая ам.долларын өртөг бүхий "Солонго 1, 2" төслийг санхүүжүүлэхдээ Солонгосын EDCF буюу Эдийн Засгийн Хөгжлийн хамтын ажиллагааны сангаас их хэмжээний мөнгийг шударга бусаар авсан аж. Уг нь 2020 онд Солонгосын Экспорт-Импортын банк, Сангийн сайд асан, одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хамтран “Солонго-1”, “Солонго-2” гэх хямд өртөгтэй орон сууцны хорооллын төслийг зарласан. Төсөл төлөвлөгөөний дагуу явагдсан бол энэ онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч 2020 сонгуулийн өмнөхөн одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Солонгосын компаниудад шахалт үзүүлж, "Түүнтэй хамтарч ажиллахгүй бол болохгүй. 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа Монголын улстөрчид болон Монголын хотын захиргааны удирдлагууд Солонгосын Экспорт-Импортын банкинд дахин дэмжлэг үзүүлнэ /нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү/ гэсэн тухай БНСУ-ын The Public хэвлэлд дурджээ.

Ингээд Солонгосын тодорхой нэр бүхий компанитай урьдчилж хэлэлцээ хийх замаар тендерт оролцож Солонго 1,2 төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ явдыг эсэргүүцэн БНСУ-ын "Экспорт-Импорт"-ын банкнаас Улаанбаатар хотын захиргаанд эсэргүүцлийн бичиг хүргүүлсэн. Гэвч тендерт шалгарсан компани нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар нартай аль хэдийнэ тохиролцсон байсан учраас асуудлыг дарж чаджээ.

Мөн нийтлэлд Монгол Улсын өнөөгийн засгийн газрын ажилтнууд өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөр олон улсын худалдан авалтыг бусниулж, Солонгосын компаниудын нэр хүнд хохирч байгаа хэмээн тус улсын иргэд, ААН-үүд бухимдаж байгаа талаар The Public агентлагийн нийтлэлд онцолсон байна.

Энэ мэтээр хотын дарга асан Д.Сумъяабазарын хийсэн хууль бус, ёсзүйгүй үйлдлүүд ил болсоор байхад одоог хүртэл түүнд ямар ч хариуцлага оногдуулаагүй л байна. Төр төмөр нүүртэй, хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй гэх мэт үг энгийн иргэдэд маш хурдан, шуурхай үйлчилдэг ч дээдсүүдэд хэзээ үйлчлэх нь тодорхойгүй байсаар л байна.     

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com