Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчирсныг нь “яллаж” байгаа бол Монголоос алдагдсан 5.5 тэрбумын нүүрсний хулгайчдаа яах вэ?

ОХУ-ын талаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авчирсан нь сайн зүйл боллоо гэж шаагилдацгааж байв. Тэгсэн 7 жилийн дараагаар шүүх хуулийн байгууллагаас ямарваа нэгэн шийдвэр гараагүй байхад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийнхнийг сошиалд “яллачихав”. Өдгөө хулгай гэж яригдаад буй “Эрдэнэт”-ийн 49 хувь нь Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж ирсэн нь ирээдүйд ирэх ашиг, орлого манай улсад маш хэрэгтэй зүйл болсон нь үнэн.   

Энэ том эрх ашгийг харсан учраас тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхим хамтын шийдвэрээр тогтоол гаргаж, “Монголиан коппер корпрейшн” компанид 49 хувийг худалдаж авах эрхийг олгосон түүхтэй. Тиймээс 2016 онд Засгийн газарт ажиллаж байсан сайд, төрийн албан хаагчид монгол төрийн гаргасан бодлого шийдвэрийн дагуу хууль эрх зүйн хүрээнд ажлаа хийснийхээ төлөө шийдвэр гаргалцсан хэмээн өдгөө буруутгагдан шалгагдах болсон.

Ямартаа ч УИХ-ын сонгууль дөхөх үе болгонд эрх барьж нам МАН “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг “шоу” болгож улмаар АН-ынхныг харлуулдаг сэдвийн нэг болсон нь үнэн. Гэтэл саяхан нүүрсний сонсголын үеэр 5.2 сая тонн нүүрс буюу 5.5 тэрбум ам.долларыг улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийлгүйгээр гаргасан хулгай баримттайгаар яригдав. Монголын өмч гадагшаа гарч, улсад 5.5 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн үг. Одоо энэ 5.5 тэрбум ам.долларын хохирлыг Монгол Улс олж авч чадах уу гэдэг нь асуудал мөн.

ОХУ-ын талаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчирлаа хэмээн буруутгаж сошиалд яллачихдаг бол манай улсаас алдагдсан 5.5 тэрбум ам.долларын нүүрсний хулгайчдыг яах вэ?

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com