Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ЗАРИМ УЛСТӨРЧИЙГ “НҮҮРСЧИН” БОЛГОХООР ГҮТГЭЛЭГ ЯВУУЛЖ БАЙНА

Оны өмнө нүүрсний сонсгол зохион байгуулагдсан.  Энэ үеэр нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж, олон ч хүн гэрчээр дуудагдсан. Нүүрс гэх сэдэв олны анхааралд орсонтой холбоотойгоор нүүрстэй зориуд холбох гэсэн гүтгэлэгт мэдээллүүд бас дундуур нь гарч байна. Нүүрсний ачилтын компанигүй, нүүрстэй огт холбогдолгүй улстөрчдийг хэн нэгэнтэй хамаатуулж,   зорилтот хар пиар ч явж байна. Нэгэн жишээ дурдахад, ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан гэх эмэгтэй нүүр ачилтын компанитай тухай мэдээлэл цацагдангуут улстөрч Сү.Батболдтой нааж харлуулах зорилтот хар пиар явав.

Хамаатан садан гэх зураглал нааж байгаад Сү.Батболдыг нүүрс ачсан мэтээр илэрхий гүтгэлгийн шинжтэй сошиал мэдээ цацжээ. Тусдаа амьдрал ахуйтай, хаа хамаагүй холын хамаатан садангуудын нэр усыг нааж ирээд л гэмт хэрэгт хүнийг гүтгээд байвал нутаг усаараа шахуу хамаатан болчихоо шахдаг монголчуудын ихэнх нь нүүрсчин болж ч мэдэхээр байна. Нүүрс ачдаг, жинхэнэ утгаараа нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүсээсээ илүү  огт хамааралгүй улстөрчдийн гүүрстэй холбон  зориуд наачихсан явж байгаа нь өнөөх л улс төрийн бохир тоглоомын нэг аж.

Улс төрийн өс хонзон гэх үү, хувь хүний хонзогнол гэх үү  явуургүй үйлдлээ  нүүрсний гэх хэргийн дуулианаар хэн нэгэн улстөрчийг “нүүрсчин” болгож  харлуулахын цаана улс төрийн ямар эрх ашиг байна вэ?

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com