Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас “нүүрстэй” холбоотой гэх гүтгэлэгт няцаалт, тайлбар өгчээ

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдыг Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтэй холбоотой мэтээр  гүтгэлэгт мэдээлэл цахим сүлжээгээр гарч байна. “Нүүрс”-тэй ямарваа нэгэн байдлаар огт холбогдолгүй, хамааралгүй байсаар байтал зорилготойгоор нэр хүндэд нь халдсан ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын албанаас албанаас мэдэгдэл гаргаж, няцаалт өгчээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар “С.Батболд нь "Нүүрсний сонсгол"-ын үеэр нэр дурдагдсан Тавантолгойн нүүрс тээвэртэй холбоотой гэх Ц.Амгалан, Б.Батдаваа нар болон бусад бизнес аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн бизнесийн хэлхээ холбоо, хамтарсан эсвэл хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн шууд болон шууд бус харилцаа байхгүй. Өмнө нь ч байгаагүй. Тавантолгойн ордод шунасан гадаад, дотоодын бизнес улс төрийн бүлэглэлүүд С.Батболдыг олон жилийн турш янз бүрийн хэлбэрээр дайрч давшилж, гүжирдэж ирсэн. Өнөөдөр ч жинхэнэ хулгайч, луйварчин, эх орноосоо урвагчид өөрсдийн хийсэн хууль бус үйлдлээ олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд энэ ордыг ард түмэндээ өгч, Монголын баялгийг Монголдоо үлдээсэн С.Батболдыг гүтгэн доромжилж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн С.Батболд түүний үүсгэн байгуулсан компани, гэр бүлийн гишүүд нь төрийн тендер, концесс, сан, ЖДҮ-ийн болон хөнгөлөлттэй зээл, тусламжийг нэг ч удаа авч, ашиглаж, нэр холбогдож байгаагүй бөгөөд түүний хувьд улс төрд орохоос өмнө бизнесийн салбарт үндэсний томоохон татвар төлөгч болсон аж ахуйн нэгжийг байгуулсан байдаг.  

 УИХ-ын гишүүн С.Батболд нь Монголын ард түмний хувьцаа эзэмшдэг өнөөгийн Эрдэнэс Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд ирэхэд түүхэн гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү орд газрын ашиглалтын лицензэд шунасан гадаадын болон дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн элдэв дарамт шахалтыг үл харгалзан тус ордоос нэг ч хүрз нүүрс ашиглалгүйгээр  2007 онд уг ордын ашиглалтын лицензийг Монголын төр, ард түмэнд шилжүүлэн өгснөөр ард түмний өмч болох үүд хаалга нээгдсэн. Үүний дараагаар 2009-2012 онд С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийг анх үүсгэн байгуулах шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцаа олгох шийдвэр, Монгол Улсын иргэн бүрт уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсний ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөгийг олгох шийдвэр гэх мэт монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртсэн түүхэн гол шийдвэрүүдийг С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж  байхдаа гаргасан юм.

Тавантолгойн орд ингэж ард түмний өмч болох гол үндэс суурийг  тавьсан УИХ-ын гишүүн С.Батболдыг өнөөдөр “нүүрс”-ний дуулианыг далимдуулан түүнийг холбоотой мэтээр илэрхий гүтгэсэн мэдээлэл гаргаж байгаа нь хэрхэвч үнэнд нийцэхгүй юм.

Магад нүүрсний жинхэнэ хулгайн хэргийг сарниулах, шударга үнэнийг тогтоох ажлыг төөрөгдүүлэх зорилгоор зарим нэг улстөрчийг “нүүрс”-тэй холбоотой мэтээр гүтгэж, улс төрийн хар пиар явуулж байгааг ч үгүйсгэхгүй юм

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com