Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ИЗНН-аас хүлээх хүлээлт

Шинэ оны босгон дээр Иргэний Зориг Ногоон намын дарга Батын Батбаатар гишүүд, дэмжигч, иргэдэд хандаж мэндчилгээ дэвшүүлжээ.

Энэ жил бол УИХ-ын сонгуулийн жил бөгөөд монголчууд 9 дахь парламентаа 126 гишүүнтэйгээр эмхлэн байгуулах юм. Энэ нь монголчуудын цаашдын хувь заяаг тодорхойлох нэн чухал сонгууль болох бөгөөд ИЗНН энэхүү сонгуульд идэвхтэй оролцож, ард түмний индэр, эерэг өөрчлөлтийн тайз байх болно гэдгийг тус намын дарга Б.Батбаатар мэдэгдлээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар хэлсэн үгэндээ... “Авлигатай тууштай тэмцэж, ард түмнээс хууль бусаар булаасан баялгийг авлигачдаас эргүүлэн авахын төлөө тууштай зогсож, “Эрх чөлөөний тухай” хуулийг санаачлан УИХ-аар батлуулан гаргаж, Монгол Улсын иргэн бүрийн эрх чөлөөг тунхаглан хамгаална” гэлээ.

    Ингэхдээ ард түмнийг эх орныхоо төлөөх сайн үйлсдээ нэгдэхийг нээлттэй урьсан бөгөөд ард түмэн нь нэгдэж, тэдний дуу хоолой эрх мэдлийн танхимд цуурайтсан Монгол Улсыг бий болгоно гэдгийг ИЗНН-ын дарга онцоллоо.

Ерөнхийдөө улс эх орны төлөө гэсэн хүмүүсийг ИЗНН эгнээндээ нэгтэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн. Ингэж шударга ёсны дуу хоолой, ард түмний эгнээндээ нэгтгэж чадвал хяналтаа алдсан эрх баригдыг сөрөх хамгийн сайн сөрөг хүчин болж ажиллах юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com