Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэн 10 сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсээд байна гэв

АН-ын шинээр томилогдсон  Нарийн бичгийн дарга нар болох Н.Гансүх,  С.Цэнгүүн,  С.Батзаяа, Э.Энхпүрэв нар “Олон дагагчтай хүмүүс сонгуулиар нэр дэвшигч нам эвслийг дэмжихийг уриалах бол Харилцаа холбооны зохицуулах хороонд заавал бүртгүүлэх” асуудалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга  Н.Гансүх: Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгуулийн үеэр фэйсбүүк /facebook/ хэрэглэгчийн дагаж мөрдөх хэм хэмжээ гээд 22 нүүр удирдамжийг баталсан байна.  Энэ удирдамждаа агуулгын хязгаарыг тодорхой зааж өгөөгүй.  Дараа нь СЕХ-ноос цахим орчинд сурталчилгаа явуулах журам батлахдаа дээр журмыг зөрчсөн бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж заажээ.  Тэгэхээр цахим орчинд зар сурталчилгаа явуулж байгаа хүн үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх нь тодорхой бус байгаа юм.  Мөн ямар нэгэн байдлаар шууд хариуцлага хүлээх байдал руу шилжих эрсдэлтэй байна.  Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь маш тодорхой болгох хэрэгтэй. 

АН-ын нарийн бичгийн дарга  Б.Батзаяа: Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэн 10 сая төгрөгөөр торгуулах эрсдэлтэй болж байна.  Сонгуулийн тухай хууль дээр нэр дэвшигч нь өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, тодорхой нэгжүүдэд шадар туслахтай байна гэж заасан. Мөн 400 сонгогч тутамд нэг ухуулагчтай байна гэж заасан.  Гэтэл СЕХ энэ хуулиа давсан журам гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.  Мөн олон дагагчтай гэсэн үгээ илүү  тодорхой болгохгүй бол сонгуулийн үеэр ойлгомжгүй нөхцөл байдал үүсэх нь ээ.  Иргэн хүн санаатай болон санамсаргүй байдлаар хуулийн хариуцлага хүлээж болохоор байна.  Уг нь аливаа хуулийн төсөл иргэний эрхийг хамгаалсан байх гол концевцтой байх ёстой.  Гэтэл энэ хууль, дүрэм журмууд хэт ойлгомжгүй байна гэдгийг хэлмээр байна гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр дурьдагдсан хуулийн заалтууд

Сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлд:

37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн

дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч,

түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл,

дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн

төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг

ухуулагчтай байж болно гэж заасан.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлд:

39.2. Сонгуулийн сурталчилгаа хий арга хэлбэрийг заасан ба цахим орчин ашиглах

хийж болно гэж заасан.

Ингэхдээ цахим орчинд оруулах контент ямар агуулгатай байх шаардлага

тусгагдаагүй.

Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд:

17. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн

сурталчилгаа хийсэн бол хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (буюу 10 сая

төгрөг)--өөр, хуулийн этгээдийг 100,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (100 сая

төгрөг)--өөр торгоно гэж заасан байдаг.

Хэдийгээр зөвхөн ухуулагч нэр дэвшигчийг сурталчилна гэж байгаа боловч иргэд

өөрсдийн байр сууриа, өөрийн цахим хуудас нь дээр илэрхийлснийхээ төлөө 10 сая

төгрөгөөр торгуулах эрсдэл үүсээд байна гэдгийг АН-ынхан хэлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com