Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
ҮСХ-ны дарга Б.Батдаваа: С.Батболд гишүүнтэй би ямар ч хамааралгүй

ҮСХ-ны дарга Б.Батдаваа гэр бүлийн хүний нүүрсний компанитай холбоотойгоор  дараах тайлбар ярилцлагыг өгчээ.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: “Нүүрсний сонсголын үеэр надтай холбоотой ташаа мэдээлэл явсан. Би ямарваа нэгэн нүүрсний компанийн хувьцаа эзэмшдэггүй. Гэр бүлийн хүн маань нүүрсний компанид ажилладаг нь үнэн. Манай эхнэрийн компанийг 1.2 сая тонн нүүрс гаалийн тээвэрлэлтгүй гаргасан байх магадлалтай гэсэн дүгнэлт нь эндүүрэл байж болзошгүй юм. 2020 оноос ковид гарсан. Нүүрс ачсан машин анх хөдөлсөн цэгээс гараад ковидын халдвар дэглэмтэй холбоотойгоор шууд хилээр гарч чадахгүй, хүлээгдэх, машин солигдох гэх мэтээр шууд гарч чадахгүй нөхцөлд байсан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь машин хөдөлсөн буюу хоёрдугаар цэгээс эхлэж тооцоод дөрөвдүгээр цэг буюу шууд хилээр гарах ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлж 1.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгэр гаргасан юм байна гэх дүгнэлтэд хүргэсэн байж болзошгүй байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэмийн үеийн машин солигдож гарах, хүлээгдэхийг тооцож үзээгүй шинжээчийн дүгнэлт байж болзошгүй байна. Одоо үүнийг шалгаж тогтоох газар нь тогтооно биз ээ” гэсэн тайлбарыг өгчээ.

Мөн тэрээр УИХ-ын гишүүн С.Батболд болон Ч.Хүрэлбаатар нартай ямар холбоотой вэ гэх асуултад хариулахдаа: -“С.Батболд гишүүний хувьд би энэ хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Маш их ташаа мэдээлэл явж байна. Нүүрсний асуудлыг хэнтэй ч хамааралгүй ажлаа хийж байгаа над шиг залуучууд руу чихэх, бурууг тохох гэсэн хандлага гарлаа. УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар гэх мэт маш олон хүнтэй намайг хамааралгүй байхад холбож байна. Би ямар ч холбоо харилцаа, хамааралгүй” гэсэн тайлбарыг өгчээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 6 сэтгэгдэл
2405:5700:301:17d8:d56c:819e:d4f2:52f4
Holbootoi baisan bol barihdah bsn bho
2024/01/10
Sayhan202.55.188.100
Ene muusain moyanuud arai l aimaar gujirdhiimaa
2024/01/09
2405:5700:310:3199:2506:aac7:78e6:22fa
Songuuliin umnu tegeed l bie bienee harluulaad l muukhai yumaa
2024/01/09
139.5.219.54
Ugaasaa uchir medeh humuus medne. Ymarch hamaagui garuudiig hamaatuuldag har pr nd orchij dee
2024/01/09
66.181.161.245
Энэ сонсгол гэдэг нь бас гүтгэлэг байх магадлалтай тул нэр хүндэд халдсан гэж шүүхдэж болохгүй юу? Арай л шоучин улс юмйй
2024/01/09
2405:5700:301:14f8:90b5:5315:b547:e1e5
Ynenee l helj huurhii
2024/01/09
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com