Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Н.Алтанхуяг: Хөгжлийн банк, нүүрсний сонсгол Монголд том дэвшил авч ирсэн

Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өмнөх Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаа нь дунджаар 1.5 жилээр хэмжигдэж байлаа. Харин энэ Засгийн газар тогтвортой засагласаар гурван жилийн нүүр үзэж байна. 2021 он нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдож, 29-нд нь сайд нараа томилж тангараг өргүүлснээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрч энэ хугацаанд хэрхэн ажилласныг иргэд дүгнэж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болж иргэдээрээ эцсийн дүнгээ тавиулна. Харин түүнээс наана улстөрчид Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн байр сууриа илэрхийлж эхэллээ.

 Тухайлбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “УИХ, Засгийн газраас зохион байгуулсан хоёр сонсгол сайн болсон. Нэг нь Хөгжлийн банк, нөгөө нь нүүрсний сонсгол. МАН-ын бүх зүйл нь муу биш шүү дээ. Хулгайч нар нь л муу. Тэдэнд бараг нам ч байхгүй дээ. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёрын санаачилсан УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль их сайн хууль болсон. Үүний дагуу Хөгжлийн банк, нүүрсний сонсголыг зохион байгуулсан. Эхний удаа хийж байгаа учраас жижиг сажиг алдаа бий. Гэхдээ энэ Монголын хувьд том дэвшил болсон. Сонсгол нь хэн нэгнийг шийтгэх бус мэдээллийг ил гаргах, иргэдийг мэдэх эрхийг хангах оролдлого юм” гэлээ.

Ийнхүү сөрөг хүчний гишүүн эрх баригчдын ажлыг өндрөөр үнэлсэн нь ховорхон тохиолдол. Угаас сөрөг хүчин сөрөхийн төлөө, шүүмжлэхийн төлөө бус эрх баригчдын зөвийг нь дэмжиж, бурууг нь сануулж ажиллах үүрэгтэй. Энэ нь Монгол Улсын хөгжилд илүү ашигтай, бас үр дүнтэй. Харин сүүлийн үед сөрөг хүчний улстөрчид эрх баригчдыг шүүмжлэхийн төлөө шүүмжилж, муу л байвал сайн гэсэн өнцгөөр харах болсон. Сөрөг хүчин ийм сэтгэхүйтэй байвал өндөгнөөс ч өө олдоно. Харин Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайд байсан, бүлгийнхээ бусад гишүүдийг бодвол хашир туршлагатай, зангарагтай улстөрч гэдгээ дээрх байр сууриараа харуулж байна. Тэрээр эрх баригчдыг хий хоосон магтаж долоосонгүй. Түүний хэлж буй “Сонсгол Монгол Улсад томоохон дэвшил авч ирсэн” гэдэг нь маргахын аргагүй үнэн. Өмнө нь нэг асуудал нийгэмд сенсааци үүсгээд л мартагддаг байлаа. Харин сонсгол зохион байгуулдаг болсноор яг юу болсон гэдгийг нь олон нийтэд танилцуулдаг, мэдэх эрхийг нь хангадаг болов. Эндээс зөв, буруу нь шүүгдэж, цаашлаад нийгэм, эдийн засагт бодит үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил тод болгож сонсгол зохион байгуулснаар буяны байгууллагаар үйлчлүүлсэн мэт санаж явсан зээлдэгч нар зээлээ хурдан шуурхай буцааж төлсөн. Үүний үр дүнд дампуурлын ирмэгт тулаад байсан Хөгжлийн банк хөл дээрээ босож өөрийн эх үүсвэрээр гадаад бондын өр төлбөрөө барагдуулсан. Ингэснээр Монгол Улс гадаад өрийн дарамтаас гарсан нь том амжилт юм. Энэ цаашлаад гадаад валютын нөөц нэмэгдэж таван тэрбум ам.доллар руу ойртоход ч нөлөөллөө. Ийнхүү Монгол Улс гадаад өрийн дарамтаас гарснаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж гарч байгаагаас гадна уул уурхайн салбараас орж ирж буй төсвийн орлогоо иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах боломж гарч байгааг Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэлж байгаа юм.

Мэдээллийг олон нийтэд ил болгож сонсгол зохион байгуулсан ганцхан үйл явдал нь нийгэм, эдийн засагт ямар том нөлөө үзүүлж байгаа нь үүнээс харагдаж байна. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ бүхнийг олж харж эрх баригчдын бодлого, шийдвэрийг өндрөөр үнэлжээ.

Бэлтгэсэн: Б.Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com