Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Бүтэн ардчилал” хэлэлцүүлэг Увс аймагт болж байна
Ардчилсан нам “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар зохион байгуулж байгаа. Өнөөдөр\2024.02.26\ Увс аймагт тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн Д.Батцогт, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Улс төрийн зөвлөлийн гишүүд, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл, Увс аймгийн Ардчилсан намын гишүүд оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгоход зорьж байгаа аж. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх талаар иргэдээс санал авч ажиллаж байна
.УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Монгол Улсад маань хатуухан хавар цаг үргэлжилж байна. Бид хамтдаа энэ цагийг даван туулж дулаан цагтайгаа золгоно. Бүсчилсэн бодлого гэдэг Монгол Улсад онц, чухал шаардлагатай байна. Эв нэгдэлгүй байдал олон зүйлийг алдагдуулдаг. Яг өнөөдрийн бүсчилсэн тогтолцоо сонгуульд нэр дэвшигч багийн дотоод зөрчлийг үгүй болгож, дотроо өрсөлддөг, маргалддаг сул талыг үгүй болгоно гэж найдаж байна. Бодлого тодорхойлогчид ганцхан буруу алхам хийхэд л хоёр хүн тутмын нэг нь ядуу болоход бэлэн байна. Өнгөрсөн 34 жил төрийг дагасан авлига, түүний данхар бүтэц, ард иргэд нь ядуурлаас гардаггүй ийм нийгмийг бий болгожээ. Ардчиллын алдаа, оноо нь хаана байна вэ гэдэгт бид хариулт өгөх ёстой. Иргэн нь баян биш, иргэн нь эрх чөлөөтэй биш, боловсролгүй, иргэн нь эрүүл биш бол ардчилал маань бүтэн биш, дутуу болно. Тиймээс бид энэ цаг мөчид маш хариуцлагатай босго дээр тулж ирлээ. Ардчилсан нам бол бидний хүсэл эрмэлзлээс төрсөн цорын ганц улс төрийн нам юм гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Ардчилсан нам цаашид юу хийх юм бэ гэж иргэд, сонгогчид асууж байна. Энэ бол Ардчилсан намд, бидэнд өгч байгаа том итгэл юм. Эв нэгдэл бол ялалтын хамгийн чухал хэрэгсэл 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намыг 3 хувааж удирддаг байсан. Эв нэгдэл бол хамгийн гайхалтай ялалтын суурь болдог. Хамт нэр дэвшиж буй хүмүүсээ, багаар нь дэмжээрэй, арвуулааг нь дугуйлаарай гэж хүн болгонд хэлэх болно. Ард түмэн биднээс хариуцлага тооцохыг хүсэж байна. Нүүрсний хулгай 40 их наядаар тогтохгүй энэ найман жилийн хугацаанд 100 их наядын хулгай монголын төрд нүүрлэлээ. Бидний боломжийг хулгайлсан энэ намтай хариуцлага тооцох ганцхан нам бол Ардчилсан нам юм. Дээрээ хулгай хийж байгаа юм чинь, доороо яасан ч яах вэ гэдэг сэтгэхүй нүүрлэлээ. Авлигадаа идэгдсэн улс орон мөхөж сүйрдэг. Бид ард түмнийхээ итгэж байгаа итгэлийг ардчиллаар хамгаалах цаг болсон” гэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Монголын ард түмний төлөөлөл, монголын ардчиллын төлөөлөл болсон та бид түүхэн цаг үед ирээд байна. Тэртээх 30 гаруй жилийн дараа бид өнөөдөр түүхээ, ардчиллаа, хүний эрхээ, шударга ёсоо санагалзсан нэг намын дарангуйлалд орсон энэ цаг үед Монголын ард түмний ирээдүйн төлөө, ардчилал, хүний эрх, хувийн өмчийн засаглалын төлөө ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд олон зүйлийг хамтдаа шүүн хэлэлцэж ирлээ. Хувийн өмчийг булааж авдаг, бурангуй ёсны төлөө бид ажиллах болно. Бидэнд ухрах, алдах эрх байхгүй. Бид тусгаар тогтносон улсын иргэн шүү гэдэг итгэл байх ёстой. Монгол Улсын Их хуралд гишүүнээр ажиллаж бүрэн эрхийн хугацаа үүгээр өндөрлөж байна. Улс төрийн хүчний хувьд шинэ салхи оруулж, тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бид хүнд нөхцөл байдалд сонгуулиа явуулна. Төрийн машины эсрэг, үзэл суртлын эсрэг зогсох болно" гэв.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com