Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг боловсронгуй болгох, Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг сайжруулж, ил тод болгох, иргэд, оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Өчигдөр уг хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү болон СӨХ-ны гүйцэтгэх захирлууд, хуульч өмгөөлөгчид, Барилга, хот байгуулалтын яам, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын 80 орчим төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 21 жилийн хугацааны хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа, практикт бодитой бий болсон нийтлэг нөхцөл байдлаас үзэхэд зайлшгүй залруулж өөрчлөх шаардлагатай дараах нөхцөл байдлууд байна. Тухайлбал,
Эдгээр хууль зүйн үндэслэл, практик шаардлагыг үндэслэн хуулийн зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрхийг хангах, өмнөх хуулийн үйлчлэлийн үр дүнд бий болсон ололтыг хадгалан, бусад хуультай уялдуулах зарчмыг баримтлан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Нийт 15 бүлэг, 84 зүйлтэй тус хуулийн төсөл батлагдсанаар:
Хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх бол дараах холбоосоор орно уу.