Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Гадны хэвлэлд гүтгэлэг гарган, Монголд үнэн мэтээр сэвдэг хар технологи гэж юу вэ?

Манай улс төрд гадны хэвлэлд төлбөртэй мэдээлэл гаргуулчихаад дараа нь Монголд үнэн бодит мэтээр сошиалд сэвж шуугиулдаг хар технологи хэрэгждэг болсон. Цагийн цагт нэг дайсан тодруулж байдаг. Тэрийг нь тойрч их, багагүй муулж таашаал авцгаана. Хэсэг хугацааны дараа тэр дайрлага, гүтгэлгэд өртсөн хүн буруугүй нь тодроод ирдэг.

Нэг хэсэг М.Энхболд шиг муу хүн байхгүй болсон. С.Баярыг АНУ-д олон байшин, хаустай гэх худал мэдээллээр баахан л бөмбөгдсөн. С.Баярцогтыг ч оффшортой, олон сая долларын тоо гаргаж зорилготойгоор давслан хачирлаж сошиалд нүдсэн. С.Батболдыг ч ялгаагүй гадны хүмүүсийн хаа хамаагүй үйл ажиллагаа, үл хөдлөхтэй холбож бичих болсон. Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Батболдыг АНУ-д үл хөдлөх хөрөнгөтэй гэх худал мэдээллийг гадны хэвлэлээр гаргаж эхлэв.

Иймэрхүү байдлаар гадны хэвлэлд төлбөр төлж гүтгэлэг гаргуулчихаад Монголд үнэн мэтээр сэвдэг хар технологийг монголчууд хэдийнээ андахаа байж энэхүү мэдээлэлд нь итгэхээ ч байсан.

Нэмж хэлэхэд гадны шүүхэд хэн нэгэнд төлбөр төлж гомдол гаргуулахаар гомдлыг мэдээж шүүх хэлэлцэж таараа. Шүүхэд ирсэн гомдол болон шүүх хэлэлцэх процессыг хэвлэлүүд мэдээлэх нь тодорхой. Мэдээж зарим хэвлэлд зориуд ч гаргуулдаг.  Ингээд үүнийгээ Монголын хэвлэлд түгээхдээ нэг их буруутан олж чадсан аятай олон нийтэд түгээнэ. Ингэж л технологи хэрэгждэг. Энэ арга нь амжилттай болохоор олонтаа давтаж байна. Мэргэн уншигчид иймэрхүү зорилготой, хэн нэгний нэр төрд халдсан мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болсныг дээр өгүүлсэн. Ер нь тэгээд Монголын улс төр ямар гээч бохир заваан болсон болоод дотоодоосоо хальж, нэг хүнийг үзэн ядаж, тэрийгээ хэрэгжүүлэх гэж гадаад хүнд мөнгө төлбөр өгч, шүүхэд хандуулаад тэрийгээ мэдээлүүлээд байж байх вэ дээ. Энэ технологийг хэдэн жилийн өмнө баримттай нь хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com