Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН АН-д айдас хургуулсан ИЗНН-ын цочир мэдэгдэл юу болов

Сонгууль дөхөж байгаа энэ үед намуудын үйл ажиллагаа илт сэргэж байгаа нь ажиглагдаж байна.  Гишүүнчлэл нэртэйгээс цаашгүй, сонгуулийн хуудасны дээгүүр жагсадгаа ашиглан хэдэн төгрөг хийж, нам, эвслүүдтэй наймаа панз үсэргэдэг намууд ч бий. Жижиг гэлтгүй үйл ажиллагаа нь жигдэрсэн, бодлогын тодорхой саналууд дэвшүүлдэг намууд ч байна.  Бид цаашдаа намуудын үйл ажиллагаа, гишүүнчлэл, бодлогын талаар уншигчдадаа хүргэх болно.  Энэ удаа Иргэний зориг намыг онцолж байна.

Иргэний зориг нам гэж ёстой хорхойд хоргүй нам байлаа. Ингэж хэлж байгаа нь учиртай юм. Дэвшүүлсэн санаа, үйл ажиллагаа нь улс оронд хохирол учруулахаар байгаагүй, харин ч зөв зүйтэй санал санаачилга гаргаж ирсэн.  Сонгуулийн бус цагт ч үйл ажиллагаа нь идэвхтэй явж ирсэн тус нам хэсэг хугацаанд чимээгүй болов.

Ер нь л эрх баригч нам хэд дараалж сонгуульд ялж, намуудын үйл ажиллагаа ч нэг хэсэг том, жижиггүй л доголдож эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд  ИЗНН амь оржээ. Иргэний зориг нам бол парламентад үеийн үед суудалтай явж ирсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, бодлогын тодорхой саналууд дэвшүүлдэг, түүнийгээ хэрэгжүүлэхэд парламентад суусан төлөөлөл нь дуу хоолойгоо өргөж, ажил хэрэг болгож чаддаг байлаа. Ногоон бодлого баримталдаг нам манайд зайлшгүй шаардлагатай. Дэлхийд ийм чиг баримжаатай намууд эрх барьж байгаа нь ч бий. Дэлхий өөрөө ногоон чиглэлд анхаарал хандуулж, НҮБ үүнийг баталж   тогтвортой хөгжлийн бодлогыг гаргаж тавьсан.  

Иргэний Зориг ногоон нам бол байгуулагдаад 24 жил болсон, ногоон чиглэлийн бодлогодоо цэх шулуун яваа Монголын ууган намын нэг.   УИХ-ын гишүүн асан  Батын Батбаатар   тус намын дарга болсноос хойш  үйл ажиллагаа нь илт  сэргээд ирэв. Намын их хурлаа хийж, удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөн, дүрмээ шинэчилж, бодлогоо шинээр тодорхойлон урагшлав.  Ногоон бодлогын хэмжээнд “Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурлыг өргөн хүрээнд зохион байгуулав.  Гэтэл хэдэн сарын өмнө тус намын дарга Батын Батбаатар гэнэтийн мэдэгдэл хийлээ. Ээлжлэн эрх барьж ирсэн  МАН, АН-ыг айлгасан энэ мэдэгдэл нь эрх барьж ирсэн хоёр том намаас бусад 35 намыг эвсэж сонгуульд орох гуйлт байв. Ингээд даваа гариг бүрт л богинохон боловч хэвлэлийнхнийг олноор нь цуглуулсан анхаарал татсан мэдэгдлээ хийсээр байлаа. Анхны мэдэгдлийнхээ дараа хоёр дахь хэвлэлийн хурлаа хийхдээ 35 намыг дугуй ширээний уулзалтад урив. Ингээд длараа дараагийн уулзалтууд үргэлжилсээр байв.

Хэрэв 35 нам нэгдвэл яах вэ гэдэг асуудал үнэндээ  МАН АН-д аюултай гэдгийг намын гишүүд ч контентуудаар илэрхийлж байсан.  Харин мөрийн хөтөлбөр өгөх өдөр 35 нам нэгдээгүй нь тодорхой болов. Учир нь ИЗНН дангаараа мөрийн хөтөлбөрөө өгснийг мэдсэн хоёр том намынхан “ашгүй дээ” гэлцэж байсан талаар намын нөхөд нь ярьж байсан. Ажиглагчдын үзэж буйгаар тус намын  гуйлтыг нөгөөдүүл нь баяртай хүлээж авсан ч нам гэхээсээ төслийн нэгж шиг, ардаа удирдлагатай, залууртай байсан зэргээс нь болж улс төрд холыг зорих  намд алсын дөрөө харшуулах боломжгүй гэж   ИЗНН-ын дарга үзжээ.

Олон нийт хэвлэлийнхний хардлагаар өнөөдүүл нь нам гэхээсээ нэг хувь хүний дохиур болчихсон, эсвэл ардаа нэг компанитай, компаний эзнээс хамааралтай, нэг л их амар хялбар замаар Их хуралд суудалтай болчих гэсэн шуналаа нэгт тавиад байсан болов уу.

Уг нь хэвлэл мэдээлэл, олон нийт ч энэ үйл явцыг анхааралтай ажиглаж байлаа.  Улс төрийн их тоймчид гэж өөрсдийгөө андуурангаа алддаг таксины жолооч нарын амны уншлага болчихсон байлаа шүү дээ, намуудын нэгдлийн талаархи асуудал. Монгол комент нэвтрүүлэгт очсон үзэгчдийн захидлаас харахад л ИЗНН-ын дарга Батын Батбаатарын дэвшүүлсэн санаа олон түмний хүсэн хүлээсэн зүйл мөн байв.

Энэ хэдэн нам нь нийлчихвэл сонгууль хийгээд Монголын улс төрийн  байдал  тэс өөр болно гэж байлаа. Үнэндээ өөрсдийгөө ялна гэж бодож байсан намууд, тэр байтугай сөрөг хүчний байр сууринд очно гэж бодож байсан, судалгаанд найдаад маадгар байсан нам, мөнгөндөө найдаад  пээдийж байсан намуудын сураг дуулдаад л байсан. Тэд    ИЗНН-ын  35 намын нэгдлийн талаархи мэдэгдэлд үнэхээр цочирдсон.  Ямар ч байсан ИЗНН-ын энэ гэнэтийн санал супер акц байсан. Нэг хэсэгтээ л шуугисан. Энэ талаархи албан ёсны тайлбараа бас ИЗНН илэрхийлэх биз ээ.

                                                                                             М.Жамц

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com