Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“УРЬДЫН ЮМ УЛ БОЛДОГ” ГЭДЭГ ДЭЭ. ГЭТЭЛ...

С.Зориг алагдсан. Өмнө нь тэр Засгийн газрын ордны цонхоор шээж байгаад БНМАУ-ын СНЗ-ийн дарга байсан Думаагийн Содномын жолоочид “баригдчихсан”... Түүнийг нь “Ардын эрх” сонин тэргүүн нүүрэндээ нийтэлсэн... Дүгнэлт ч хийсэн. Монголд 70 шахам жил оршин тогтносон “дээвэргүй шорон”, “ард түмэндээ аранга болсон” нам-төр, коммунист тогтолцоог халахын төлөө тэмцсэн С Зориг нарын өөр бусад “нүгэл”-ийн талаар “олж илрүүлсэн” ухамсартай, сонор сэрэмжтэй” хүмүүс ч байсан. 

С.Зориг нарт хорссон, тэрнээ гаргасан, хөдөлсөн, хуучнаа эргэн санасан, одоо ч бачуурсаар байгаа... С.Зоригийн “хэрэг” дээр ажилласан, “мартсанаа сэргээж” Вышинскийн технологи, МАХН-ын 1946.02.24-ний тогтоол зэрэг “сургаал”, арга туршлагыг бүр саяхан хүртэл эргэн эргэн санасан. Үүнээс хэдхэн жилийн өмнө “Эрүүдэн шүүх зориулалттай сандал” оруулж ирсэн, ардчиллынхан болиулсан сураг дуулдсан. Аанай л мартжээ, бид. Ардын хувьсгал, “ах дүүгийн найрамдалтай” хамт орж ирсэн эрүүдэн шүүх, “хэрэг хүлээлгэх технологи”-оо “С.Зоригийн хэрэг”-ийн далимаар хөөрхий хүмүүс дээр дахин хэрэглэсэн... Эдгээртээ холбоотой саналаа хэлье...

 

Вышинскийн технологи

1930-1950-иад оны сүүлч хүртэл ЗХУ-ын хууль хяналтын байгууллага, Гадаад яамыг Польшийн язгууртан* гаралтай, сонгодог боловсройл эзэмшсэн, академич А. Я. Вышинский гэгч толгойлж байв. Тэр хүн ЗХУ-ын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “...Хэрэгтэн гэм буруугаа өөрөө хүлээх нь хангалттай нотлох баримт мөн. Мэдүүлэг бол ямар ч тохиолдолд (хэрэгтний гэм буруутайг) нотлох баримтын хаан. Тиймээс мэдүүлэг гаргуулахын тулд ямар ч аргыг хэрэглэж болно” гэдэг зарчмыг бий болгосон юм. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төрөл бүрийн эрүү шүүлт хэрэглэх болсон. “Вышинскийн технологи” гэгчээ оросууд “Лхүмбийн хэрэг” гэгчээс эхлэн Монголд “нутагшуулсан” гэдэг. Чингэхдээ ЗХУ-аас зөвлөх, сургагч багш нарыг урин ирүүлж, заалгаж, Дотоод явдлын яам тэр дагуу эрүү шүүлт хэрэглэх болжээ. “Вышинскийн технологи” гэгч нь нэг үгээр бол эрүү шүүлт гэсэн үг. Байж болох бүхий л харгис хатуу аргыг хэрэглээд ирэхээр шалгагдаж байгаа хүн хэчнээн гэм буруугүй байсан ч эцсийн эцэст “хэрэг хүлээдэг” байж.

 

ЖАНЧИХЫГ ЗӨВШӨӨРСҮГЭЙ

МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн онц нууц хурлын тогтоол
1946 оны хоёрдугаар сарын 24.
(”Ил товчоо”, 1993, № 11)

Дотоод явдлын Яамнаа баривчлагдсан хувьсгалын эсэргүү ба гадаадын тагнуул дайснуудаас тэдгээрийн бүх хэрэг нь тагнуулын ба мэдүүлэг хийгээд гэрч баримт бүхийлэн материалуудаар маш тодорхой илэрсэн атал өөрийн хорт бодлогыг мэдүүлэхгүй, харин хувьсгалын эсэргүү хэргийг нууж мөрдөн байцаалтыг мэхлэн төөрөгдүүлж тусгай аргыг хэрэглэн өөрийн тэмцлийг үргэлжлүүлэх явдал гаргадаг байна.
Ийнхүү дайсан этгээдүүд дээр арга хэмжээ авч тэдгээрийн хорт хэргийг илрүүлэн гаргах явдал чухал хэмээн үзэж ТОГТООХ НЬ:
1. Эсэргүү хэрэгт бүхийл баримтуудаар илэрсэн бөгөөд уг хэрэгтээ эсэргүүцлийг гаргах буюу харилцаа холбоогоо нуун дарагдуулах, ажил явуулгаан манай өмнө үл илэрхийлэх тийм дайсан этгээд нарыг эрхтэнд нь харш гэмтэлгүйгээр зодох ба жанчих эрх зөвшөөрлийг Дотоод явдлын Яамны сайд нөхөр Шагдаржавын өөрийн хариуцлагад хатуу даалгаж өгсүгэй.
2. Энэхүү арга хэмжээг хөдөө орон нутгийн хэлтэс ангиудад хэрэглэж хэрхэвч үл болмой. Зөвхөн төвд хэрэглэхийг зөвшөөрсүгэй.
3. Энэхүү арга хэмжээг гүйцэтгэх хүмүүс нь эрх бүхий хариуцлагатай хүмүүс байвал зохих бөгөөд тэдгээрээс тусгай баримтыг гаргуулж Дотоод явдлын Яамны сайдаас гагцхүү өөрөө зөвшөөрч байвал зохимой.
4. Ийнхүү зодож жанчих арга хэмжээ авах явдал болбол мөрдөн байцаалтын хамгийн хатуу арга хэмжээ болох тул энэхүү хэмжээг ...онц хэрэгт хэрэглэхийг Дотоод явдлын Яамны сайдад даалгасугай.



Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ӨМӨӨРӨХҮЙ

Ц.Элбэгдоржийг “Барь”, “Хорь” гэсэн үг их дуулдах болж. Орост 1918 оноос “дэлхийн хөдөлмөрчдийн их багш”, ЗХУК(б)Н нам, “ажилчин-тариачны анхны төр” - Зөвлөлт төрийг үндэслэгч В. И. Лениний тушаал заавраар, улангассан “улаантнууд” Оросын ард түмэн “цагаан” байх үедээ бүтээж босгосон сүм хийдүүдийг нурааж, шатааж, лам нарыг нь алж хядаж; өөрсдийг нь төдийгүй улсаа тэжээж байсан үйлдвэр, газрын эздийг, улсыг улс болгож байсан тэр хүмүүсийг барьж хядаж байхад зөв-бурууг ялгахгүй болж төөрөлдсөн, хөөрцөглөж, эргүү солио тусч, хэт “улайсан” зарим нь: “Алаад аль, наадах аа!” “Бариад л аль, цаадахаа!” “Наадахтай чинь нэг агаараар амьсгалмааргүй байнa!” хэмээлдэн хаагилдаж байсан гашуун түүх бий. Улсыг улс, хүнийг хүн болгодог бүхнийг буюу хууль дүрэм, ёс суртахуун, уламжлал, ёс жаяг, өмч, шашин, үнэнийг үзэн яддаг энэхүү марксист-ленинист солиорол үндсэндээ 1990 он хүртэл үргэлжилсэн.

Гэхдээ, эцсийн дүнд, “хэрэгцээний хэрээр хүртэх” коммунизм биш, “хагархай тэвштэй” үлдсэн... Өнөөдрийн, Ц.Элбэгдоржийг зүхдэгийн цаана социализмын балгаар бэлэнчилж амташсан, бараг амь амьдралаа урьдынх шигээ “энхрий хайрт” нам засагтаа даатгасан, идэвх санаачилгагүй, шантрамтгай, ажлыг амарчилдаг, залхуу, ажил голдог, туйлбаргүй, завшаанч, тиймдээ ч амьдрал ахуйнхаа доройтлын (өнөөдрийн “ядуу”-г социализмын үеийн “баян” гэж болох байх - Я.Д.) гол буруутан бол энэ хүн гэсэн нэг хэсгийн маань буруу ойлголт байгаа байж мэднэ. Тийм хүмүүст, ардчилал бол хүний амьдралыг даадаггүй, хувь хүний өмнөөс бүхнийг шийддэггүй тогтолцоо гэдгийг хэлье. Тэдэнд: Өмнөд биш, Умард Солонгос руу яв гэж зөвлөе... Хятaдын аж үйлдвэр сүүлийн 30 гаруйхан жилд 58 дахин өссөн гэж дуулдана! Би энэ гайхамшгийг “ажил голдоггүй”, “ажлын арга эвийг олдог”, “өөрсдийгөө бусад үндэстнээс дээгүүр тавьдаггүй”, хулгай хийдэггүй, хууль сахидаг жирийн хятад хүнтэй холбон ойлгож, бахдаж байна. Өвгөн намайг “урвачхаж” гэж бодов! Бид эсрэгээр, аливаа бүтэлгүйтэл бүхэнд өөрсдийгөө биш өөр хэн нэгнийг буруутгадаг,. өөрөөс бус, бусдаас хариуцлага нэхдэг... “Өндөгнөөс ч өө олддог” гэж үг бий. Ц.Элбэгдорж юутай ч юу хийснээ ард түмнээрээ хэлэлцүүлсэн, дүгнүүлсэн. Харин өөр нэг ерөнхийлөгч найман жил төрийг тэргүүлж, “дээд амжилт тогтоосноо, мөрийн хөтөлбөр нь 100 хувь биелснийг” гадаадын дипломатуудын өмнө Их Тэнгэрийн аманд “тунхагласан” /сониноос үз/. Гэхдээ нэг ч хүн дуугараагүй... Энэ нь, цаагуураа бол, Ю.Цэдэнбал агсныг өнөө зарим хүмүүс хийгээд хүчнийхний магтаж бахдаад байгаатай амьсгаа нэг санагдана. Тэр хүн “зөв мэргэн”, “агуу удирдагч” байсан (44 жил!!!) юм бол ард түмэн бид “арчаагүй амьтас” болж таарах нь: 1988 оны шувтаргаар МАХН-ны ТХ-ны V бүгд хурал дээр Ж.Батмөнх “Манай эдийн засагчдын тооцоолсноор одоо тус улс нэг хүнд ногдох үндэсний орлогын үйлдвэрлэлээр ЭЗХТЗ-ийн гишүүн Европын орнуудын 1985 оны дундаж түвшний гуравны нэг орчимд (!!!), нэг хүнд ногдох хэрэглээний фондын хэмжээгээр 40 орчим хувьд нь байна” гэсэн. Жинхэнэдээ бол үүнээс ч дор байсан байж мэднэ. “Манай” буюу БНАГУ, ХБНГУ хоёрын хөгжил, амьдралын төвшин 40 гаруйхан жилийн дотор тэнгэр газар шиг ялгаатай болсон, зүүнийхнээ өөд нь татах, хүмүүсийг нь “хүн болгох” гэж Баруун нь асар их хөрөнгө хүч, гол нь сэтгэл, ухаан зарсан дуулдсан. Бүх социалист орнууд 1990 он гэхэд үндсэндээ, “хэвтчихсэн” байсан, “амь тариа хийх”, аврах гэж Лондон хотноо олон улсын хурал зөвлөгөөн хүртэл болж, “мандаж бадарч” явсан манайхныг бараг хуваарилж авсан...

Нэгдлийн үед цагийн хатууг давахгүй болсон төлөг борлонг сумын төвийн айлуудад тарааж өгч, тордуулдаг сан. Тэгээд байхад л малын тоо толгой 24 саяас даваагүй юм даа! Социализм улс орныг төдийгүй, хамгийн балагтай нь хүмүүсийг их доройтуулдаг, эвддэг. Энэ бол батлагдсан зүйл. Монголын өнөөгийн доройтол (би хувьдаа “доройтол” гэмээргүй байна: социализмыг би мартаагүй – Я.Д.) Ц.Элбэгдоржоос биш, “энхрий хайрт”-ын (МАХН, МАН) үеэс улбаатайг сануулах гээд байгаа минь энэ. Ц.Элбэгдоржийг МАХН-аас УИХ-д сонгогдсон /2000 он/ Ч.Баянжаргал гэгч: “Цахиа, чоно хоёр, Зэрэгийн малыг барсан, одоо Ц.Элбэгдорж монголын малыг барах нь” гэж “сэрэмжлүүлж” л байсан. Гэвч Зэрэгийн мал хэд дахин өссөн... Баянхонгор аймгийн Галуут сум-нэгдэл 1990-ээд оны эхээр 60 000 малтай, нэгдэл нь ч, гишүүд нь ч өртэй байсан бол 2016 онд 240 000 малтай болсон төдийгүй, хүмүүсийн “амьдралын чанар” зүүдэнд оромгүй дээшилснийг “солио” нь гарсан, эрүүл ухаантай хэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ. Зарим сум: “хөнгөн тэрэггүй сум” гэж сонинд бичигдэж л байсан. Бүхэл бүтэн сум шүү. Энэ бол “хаалттай” нийгмийн нүүр царай юм. Морин тэрэг, үхэр тэрэг, бүр морин өртөөний тухай асуудал тавигдаж байсан. Харин “нээлттэй нийгэм”, эрх чөлөөний хишиг, “ид шид” агуу ажээ.


Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Зориг нарт мөн ч их шүд зууж, тэднийг (биднийг гэчихье, яадаг юм!) хамаг “сайн сайхнаас салгасан” гэж их л бачууралдаж байсан даа, хөөрхий. Би “муу” юу юм? Гэхдээ хөдөө, суманд, “миний хүүхдүүдийн амьдралыг чи даах уу? Танд өгөх архи энд алга, багш гуай!” гэж айлын найран дээр 50 шахсан надад “агсам”-наж байсан хүний амыг ханатлаа асуугаад авсаан. Хүүхдүүд нь одоо компанитай, хаустай, унаатай, зарим нь “хувьдаа” малчинтай болсон... Ц.Элбэгдорж руу шидсэн чулуу ер нь хаанаас вэ?
“Зөв нь буруудаж, зөөлөн нь хатуудах” гэж үг бий. Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын онож хэлснээр, “тархиндаа улаан сэрээ зоолгосон” бид Монголоо, ард түмнээ гэсэн бүхнийг бусдын аманд багтан алж устгаснаа, Бодоо, Данзан, Богд, Гэндэн, Дэмид... “хар шар феодал”, лам нарыг устгаж, “гадаадын мөлжигчдийг хөөж гаргасан” гэж мөн ч олон жил цээжээ дэлдсэн. Гэхдээ хэний төлөө, юуны тулд тэр вэ? Юутайч, тэр бүхэн монголын ард түмэнд эмгэнэл, нөхөж баршгүй гарз байсан юм билээ. Нэг орос сургагчийн дүгнэснээр “тэд сайн “багш” байсан төдийгүй, манайхан сайн шавь байсан” юм билээ. “Манжийн”, “феодалын” “дарлалын үе”, “социалист жаргалын үе” гэж бид ярьж бичдэг. Гэтэл Манжийн “дарлалын” 300 шахам жилд 30 хүн алагдаагүй атал “жаргалын” 1921-1948 он хүртэл “Насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг баривчилж, 15 хувийг нь буудсан”, Орос руу тэдний захиалгаар “залуу таваар” явуулж байсан... Удаа дараа өмч хураасан, Тэгэхээр энэ бүхэн монголчуудад биш, харин харийн колоничлогч нарт, тэдний төлөөний хүмүүст, тэрхүү – фашизмаас илүү хор хөнөөлтэй коммунист сурталд хэрэгтэй байсан бус уу! Дэлхийг “улайлгахад” нэмэртэй... “Муу нохой агталсандаа инаг” (хайртай) гэх... Социализм улс орны хөгжлийг саатуулдаг төдийгүй, хүмүүсийг маш ихээр эвддэг. Үүний нэг илрэл нь “дайсны эрэл”...
Ард түмэн л зөв ойлгоосой. Тэнгэр эцэг эртний Израилийн домогт хаан, бага залуу Соломонд ивээлээ хайрлахаар шийдэж юу хүссэнээ хэлтүгэй хэмээсэнд билэг ихт Соломон асар их баялаг, агуу их хүчин чадал, хэмжээ хэрээгүй эрх мэдэл, ид шид гуйлгүй, зөвхөн “Сайн-муу”, “Буруу-зөв”-ийг ялгах ухаан хайрла гэсэн байдаг...

 

Я.ДҮГЭР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com