Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Шүүхийн сахилгын хороо байгуулахаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгажээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж буй. Энэ удаа “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнөв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар танилцуулсан юм. Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналаа Ерөнхийлөгч танилцуулсан бөгөөд төслөөр дараах гурван заалтыг өөрчлөхөөр тусгасан гэнэ. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхээр Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.


Үндсэн хууль дахь шүүхийн тогтолцооны талаарх “…аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс…” гэсэн газар зүйн байрлал заасныг өөрчлөн, тойргийн маягаар шүүхийг бүрдүүлэхээр өөрчилж байгаа гэв. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо байгуулахаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагджээ. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд тусгасан байна.


Төсөлтэй холбогдуулан АН-ын саналыг тус намын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин танилцуулав. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах сэдвийн хүрээнд гурван багц санал гаргаж байгаа аж. Шүүхийн үндсэн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, маргаан шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шүүхээс бүрдэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүний зэрэгцээ шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд хяналтын шатны шүүх Монгол Улсад нэг байх нь зохистой хэмээн үзэж томьёолжээ. Маргааныг шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах үүднээс Монгол Улсын Дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараах дөрвөн төрлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн саналдаа тусгасан болохыг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин танилцуулж, үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан. Үүний зэрэгцээ иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн асуудлыг дээд шүүх хянан ажилладаг олон улсын жишигт нийцүүлэхээр холбогдох санал, томьёоллыг гаргасан байна. Мөн Үндсэн хуулиар Дээд шүүхэд олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байх нь зохистой хэмээн үзжээ.


Хоёрдугаар багц сэдэв буюу Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-ийг “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргааныг иргэний өргөдлийн дагуу, Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлыг УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд мэдээлэл гаргаж болно” хэмээн өөрчлөх нь зүйтэй гэж АН-ын саналд тусгасан байна.


Гуравдугаар багц сэдэв буюу Үндсэн хуулийн дархлааг бий болгох үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, Үндсэн хуулийн цэцийн санал, ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын бүгд найрамдах, нэгдмэл улсын төрийн байгууллыг хөндөх, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалт, түүний хяналт тэнцлийг дордуулахыг хориглоно” гэсэн 68.3 дахь заалтыг нэмэх нь зүйтэй хэмээх саналыг танилцуулав.
Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com