Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголоор эрүүл мэндийн салбар дахь хамаарал бүхий компанитай албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа. Мөн Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтнаас 97 буюу 88.1 хувь нь хамаарал бүхий компанитай байна.
Тодруулбал...
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун”,
- Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа -“Тахилтын овоо”,
- Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бямбасүрэн “Космостек монгол”,
- Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн “Фореверрийч”,
- Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа- “МИССДИ”,
- Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал -“МСМ групп”,
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа- “Жикүжи”
- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын УАУХ-ийн дарга Б.Долгорсүрэн -“Нэрст-Өндөр”,
- Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Мөнхтуул – “Эс Би Ди фарм”,
- ЭМГ, УСХЗХ-ийн дарга Б.Туяа- “Баршим”,
- Д.Золзаяа -”Интернэйшнлмедикал сентер” зэргээр хамаарал бүхий компанитай нь нотлон судлах баримтаар илэрсэн байна.
Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн давхардсан тоогоор 28 албан тушаалтныг шинжлэн судлахад 100 хувь буюу давхардсан тоогоор хамаарал бүхий 35 компанитай байжээ.
- Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газрын давхардсан тоогоор 41 албан тушаалтан буюу 97.6 хувь,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын давхардсан тоогоор 57 албан тушаалтан буюу 61.2 хувь,
- Хүний эмийн зөвлөлийн давхардсан тоогоор 241 албан тушаалтан буюу 75 хувь,
- Эрүүл мэндийн яамны комиссын албан тушаалтнуудын давхардсан тоогоор 32 албан тушаалтан буюу 64 хувь,
- Аймгийн эрүүл мэндийн төвүүдийн давхарсан тоогоор 36 албан тушаалтан буюу 24.6 хувь нь хамаарал бүхий компанитай байжээ.