Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Шинэ хоршоо”-ны анхны зээлийг Завханы Тосонцэнгэл сумын Идэр багийн хоршоонд олгожээ

Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо нь нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах гэрээгээ Төрийн банктай өнөөдөр байгуулсан нь энэ юм.

“Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулна гэж төлөвлөсөн талаар гишүүн малчид нь ярилаа. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалж хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.

Зөвхөн орон нутагт салбартай банк төдийгүй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин арилжааны 7 банк өөрийн эх үүсвэрээс бэлэн бусаар хөрөнгө оруулалтын зээл гаргах боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн батлан даалтын сангаас хоршооны зээлд 80-100 хувийн батлан даалт хийнэ. Зээлийн хугацаа 3-5 жил байх бөгөөд эхний жилд эргэн төлөлт хийгдэхгүй.

Одоогоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Ариг банк, Богд банк дэмжиж өөрийн эх үүсвэрээс зээл гаргахаа мэдэгдээд байгаа билээ. Засгийн газраас санаачилсан “Шинэ хоршоо” хөдөлгөөн амьдрал дээр хэрэгжих боломжтойг банк, санхүүгийн салбар хүлээн зөвшөөрч дэмжиж буй нь энэ юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнд илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com