Иргэний Зориг Ногоон нам /ИЗНН/  төвийн бүсийн аймгуудад ажиллан, намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж Эрдэнэт хотод ажиллаа.
 
ИЗНН нь өнгөрсөн онд Их хурлаа хийж, бүтэц бүрэлдэхүүн, дүрмэнд шинэчлэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор намын анхан шатны гишүүдтэйгээ уулзалт хийж байгаа нь энэ юм. Эрдэнэт ИЗЗН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар, ИЗНН-ын дэргэдэг эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн П.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй ажилласан.