Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
АН-ын дэд дарга, Жудагийн Баярмаа гэж хэн бэ?

Намуудын жагсаалт болоод тойрогт хэн дэвших вэ гэдэг ойрын өдрүүдийн ярианы сэдэв болж байна. Тэднээс анхаарал татсан кандитадуудыг бид цувралаар  танилцуулж байна. АН-ын хувьд жагсаалтын эхэнд байгаа бүсгүйчүүдээс энэ удаа Жудагийн Баярмааг онцолъё.

Аль, аль намд гэнэт орж ирэн жагсаалтад багтсан хүн олон байна. Намын гишүүд болон ажиглагчид үүнд шүүмжлэлттэй хандаж байгаа нь ч харагдана. Эсрэгээрээ нэр дэвшигчдийг талархан хүлээж авав. Харин Жудагийн Баярмаагийн хувьд Ардчилсан намд ажилласан он жилүүдийн түүх нь баялаг.

Хамгийн сүүлд л гэхэд “царцааны нүүдэл” буюу сонгогчдын хаягийг тойрог руугаа шилжүүлэх улстөрчдийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа талаар мэдээлэл хийж, сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалсан. Тэр бүсгүй бол АН-ын Ж.Баярмаа. Тэрээр 2023 оноос АН-ын дэд даргаар ажиллаж байна. Боловсон хүчин ихтэй АН-ын дэд дарга бүсгүй  намдаа үнэлэгдсэн, мэдлэг боловсролтой, бас туршлагатай нэгэн. Ж.Баярмаа энэ бүх шалгуурыг хангаж намын дэд дарга болсон шигээ журмын нөхдийнхөө итгэлийг дааж, УИХ-ын сонгуульд намын жагсаалтын зургадугаарт бичигдсэн байх. Хаа очиж намаас нь ч барьцаад байх хүн ховор биз ээ.

Ж.Баярмаа нь сүүлийн жилүүдэд АН-ын эмэгтэй лидерүүдийн нүүр царай болж, намын байр суурь илэрхийлсэн томоохон акцуудад манлайлан оролцож яваа.  Тэр бүр ил гарч хашгираад байдаггүй, харин намын халуун гал тогоонд, үйл явц бүрт тэр байж,  бодлогын асуудалд өөрийн хүч чадлаа зориулсаар ирэв.

 Тэрээр 1998-2000 онд МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга, 2000-2002 АЗХ-ны гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга, 2000-2006 онд Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны гишүүн, 2002-2006 онд Говь-Сүмбэр аймгаас сонгогдсон АН-ын ҮЗХ-ны гишүүн, 2019- одоог хүртэл Завхан аймгаас ҮБХ-ны гишүүн, 2023 оноос АН-ын ҮБХ-ны Тэргүүлэгч, намын дэд даргаар ажиллаж байна. Товчхондоо, Ж.Баярмаа сүүлийн 26 жил улс төрийн үйл амьдралд оролцжээ. Мөн Хүүхдийн төлөө Үндэсний Төвд Гадаад харилцааны хэлтсийн ажилтан, БСШУЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга, ГХ-ны Яамны дэргэдэх Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвд дэд захирал, ГХ-ны Яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээний газарт 2 дугаар  нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын Газарт Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх, ГХ-ны Яамны Олон талт хамтын ажиллагааны газарт 1 дүгээр  нарийн бичгийн дарга гээд төрд бишгүй удаан ажил алба эрхэлж туршлагажижсан.

Улс төрийн болоод төрийн албаны туршлагатайгаас гадна намдаа тууштай ажилласан учраас нам нь түүнийг цаг нь ирсэн гэж үзэж нэр дэвшүүлжээ. Өнгөрсөн 2020 оны  УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн ч нам нь нэр дэвшүүлээгүй байдаг. Гэвч Жудагийн Баярмаа жудаг зааж,  зарим улстөрч шиг намдаа гомдсонгүй, бие дааж гүйсэнгүй, өөр намын хаалга татсангүй. Нам нь унасан ч, боссон ч үнэнчээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн түүний хичээл зүтгэлийг үнэлж, бас итгэж энэ удаа намын жагсаалтад нэр дэвшүүлэв.

     Тэрээр  орос, англи, япон хэлтэй, өөрийн гэсэн хатуу байр суурьтай,  улс төрийн арвин туршлагатай, боловсролтой нэгэн билээ.  

    Ж.Баярмаагийн боловсролыг танилцуулъя.

Боловсрол мэдлэг, мэргэшил, эрдмийн зэрэг цол:

  • ГХДС-ийг Англи хэлний орчуулагч,
  • МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр бакалавр,
  • Японы Осакагийн Их Сургуульд магистрийн зэрэг хамгаалсан
  • МУИС-ийг Бизнесийн сургуульд эдийн засаг, санхүүгээр суралцаж төгссөн.
  • МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд докторант
  • АНУ, Япон, Чех, Унгар, ОХУ, Индонез, Филиппинд мэргэжил дээшлүүлж, сургалтад хамрагдсан.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
Sara69.30.200.90
Hi, I represent an SEO company that specialises in getting you AI citations and higher rankings on Google. I’d like to offer you a 100% free SEO audit for your website. Would you be interested?
1 сарын өмнөөмнө
Weldon92.247.102.4
Hello, You are receiving this email because you make predictions on football matches, and we have a magical forecaster that generates a profit of 50-75% every time you use it!!! Sweet, right?...? Merlin - the deadly accurate football forecasting software is now available!!! Jokes aside: we offer you a unique forecaster that really generates the above-mentioned profit when used... Details and explanations can be obtained at the following internet address: merlin.toxylact.com We will be happy to improve your forecasting accuracy...!!!
1 сарын өмнөөмнө
197765.108.42.35
владимир воронин
1 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com