Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Хангайн бүсийн хоршоологчид туршлага, боломжоо хуваалцаж байна

Хангайн бүсийн хоршоологчид болон малчдын зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг Архангай аймагт болж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ахлан ажиллаж буй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ мал аж ахуйн салбар болон малчдын амьдралыг шинэ шатанд гаргах зорилгоор тус хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй гэдгийг хэллээ.

Энэхүү хөдөлгөөнийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлснээр эрсдэлт тэсвэртэй бөгөөд тэнцвэртэй, олон улсын жишигт нийцсэн мал аж ахуйн салбар бий болохоос гадна хөдөө орон нутгийн эдийн засаг сэргэж, иргэд, малчдын амьдралын чанар сайжирна гэлээ. Хамгийн гол нь чинээлэг малчин бий болгох нь хөдөлгөөний гол зорилго гэдгийг тодотгов.

  

Тодруулбал, нэг малаас олох орлого гурав дахин нэмэгдэж, улмаар малчид тогтвортой санхүүтэй болсон цагт мал аж ахуйн салбарт залуучуудын, залуу гэр бүлийн оролцоо нэмэгдэнэ гэж үзжээ. Архангай аймгийн малчид, иргэд хатуу өвөл, хахир хаврыг хамгийн олон тоо толгой малын хорогдолтойгоор даван туулсан ийм үед Монгол Улсын Засгийн газар цаг үеэ мэдэрч, малчдад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж буйд малчид олзуурхаж, нэгдэн нийлж, хоршоо байгуулан ажиллахад идэвх санаачилгатай байгааг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хэллээ.

Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол Улсын хөгжил дэвшил, ялангуяа малчдын ирээдүйн амьдралыг шинэ шатанд гаргах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого тул орон нутгийн удирдлагын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш улсын хэмжээнд 2500 хоршоо байгуулагджээ.

Эдгээрээс 648 нь баруун бүсийнх бөгөөд үүний 296 нь Архангай аймгийн хоршоо аж. Цаашид хоршоодыг тогтвортой үйл ажиллагаа явуулах, зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлэх тухайд холбогдох зөвлөгөө мэдээллийг өгөх, хоршоодын гишүүдийг чадавхжуулах чиглэлийн ажлыг өрнүүлж эхэлжээ. Үүний нэг нь баруун бүсийн хоршоологчдын энэхүү зөвлөлдөх уулзалт юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com