Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Анлийн алдарт “Фүлхэм” багийн хаалгачийг үндэсний хөлбөмбөгийн талбайд хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо

Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцерыг үндэсний хөлбөмбөгийн талбайд хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Манай улс энэ жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний дагуу соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлан таниулах хүрээнд Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцер “Go Mongolia” үндэсний брэндингтэй хамтран ажиллахаар болсон юм. Манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн түүнийг үндэсний хөлбөмбөгийн талбайд хүлээн авах ёслолын ажиллагааг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин нээж үг хэллээ.

Энэ үеэр тэрбээр дэлхийн алдартай хөлбөмбөгийн багийн тоглогчийг Монгол Улсад авчрах яриа хэлэлцээрийг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байгааг онцоллоо. Ч.Номин сайд “Фүлхэм” клубийн хаалгач манай улсад хүрэлцэн ирснээр ямар боломж бий болж байгааг тодотгов. Тэрбээр “Алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцтай ийнхүү хамтран ажилласны үр дүнд манай улсын хүүхэд залуучууд “Премьер лиг”-ийн тоглолтод оролцох, тэднээс суралцахаас гадна “Фүлхэм” багийн академийг Монгол Улсад байгуулах.

Улмаар Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд “Go Mongolia” брэндийг таниулах, “Фүлхэм” багийн сошиал хаягаар дамжуулан Монгол Улсаа сурталчлан таниулах, Марк шиг чансаа өндөртэй олон том тоглогчийг Монгол Улсдаа урьж ирүүлэх зэрэг олон боломж бий болж байна” хэмээн онцоллоо. Дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй Английн “Премьер” лигийн шилдэг баг “Фүлхэм” клуб нь 145 жилийн түүхтэй бөгөөд алдарт хаалгач Марк Шварцер тус клубийн төлөө 172 тоглолтод оролцож байжээ.

 

Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com