Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
СБД: Засаг дарга "Хөдөлгөөнт оффис"-оор 12-14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ

Сүхбаатар дүүргийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилготой “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг 2017 оноос санаачлан хэрэгжүүлсэн. Өнөөдөр батлагдсан хуваарийн дагуу 12-14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа сүүлийн жилүүдэд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр 200 ортой Нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2021 оны 8 сард эхлүүлж байсан бол зургаадугаар сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, олон улсын томоохон спортын тэмцээн зохион байгуулах стандарт бүхий Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлснээ онцоллоо.

Түүнчлэн хог тээврийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах хүрээнд орон нутгийн төсвөөр БНСУ-ын Хьюндай үйлдвэрийн 12ш автомашин, хот нийтийн аж ахуй дүүрэгт шилжиж ирсэнтэй холбоотой зам засварын машин механизмаар парк шинэчлэлт хийсэн зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлуудынхаа талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын зохиомол түгжрэлийг бууруулах, орц, гарцыг нээж, газар ашиглалтыг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгах ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 1093, энэ жил нэмж 400 гаруйг буулгана. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто зам өргөтгөл бүхий тохижилт, бүтээн байгуулалт ажлууд хийгдэж байгаа гэв.

Энэхүү уулзалтад дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга болон Орон сууцны бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож, иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com