Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Л.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн

Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоо(ЕЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулах тухай асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар яригдан, олны анхааралд өртөж шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Учир нь, үүнд хамгийн их оролцоотой байж, саналаа тусгуулах ёстой бизнес эрхлэгчид мэдээлэл дутмаг байгаа нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас гаргасан мэдэгдлээс харж болох юм. 

Тодруулбал, МҮХАҮТ-аас өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд Танхимын болон бизнес эрхлэгчдийн саналыг заавал тусгах шаардлагатай бөгөөд давчуу хугацаанд яаран тулгалгүй, илүү нухацтай алгуур хандах нь чухал гэж үзэж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд экспортын санхүүжилтийн тогтолцоо байхгүй нөхцөлд Монгол Улс нь хоёр болон олон талт хэлэлцээрүүдийг ашиглаж буй байдал үр өгөөжгүй байна хэмээн дүгнэж байна" хэмээн мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, уг мэдэгдэл нь бизнес эрхлэгчдийн нэгдэл МҮХАҮТ-ын байр суурийг илэрхийлсэн нь түр хэлэлцээрээ эргэн харах шаардлагатайг сануулсан хэрэг. Эдийн засгийн чөлөөт худалдааны энэ асуудал нь анх удаа яригдаж байгаа зүйл огт биш. Өмнө ч байсан асуудал. Тэгвэл бизнес эрхлэгчид ЕЭЗХ-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн талаар яагаад мэдээлэл дутмаг байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Өнгөрсөн сард МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль Т.Дүүрэнгийн баривчилгаагаас эхлүүлээд  Танхимын санхүүг шамшигдуулсан, буруу зорилгоор ашигласан асуудлыг ил болгоно зэрэг өөрийн мөрийн хөтөлбөрөө тусгасан Л.Төр-Одыг "Хэрэггүй асуудлаар шүгэл үлээгээд их том юмны үүд хаалгыг нээчихлээ. Чи ялагдана. Уулзаарай" хэмээн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшингийн заналхийлэл зэрэг сүр дуулиантайхан болж өндөрлөсөн.  

  • МҮХАҮТ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Л.Төр-Од саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2023 оны 11 дүгээр сард ЭЗХЯ-наас өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшинд хандаж, ийм хэлэлцээр болох гэж байна, саналаа өгнө үү гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүнээс 9 хоногийн дараа 11 дүгээр сарын 23-нд МҮХАҮТ-аас Д.Энхтүвшин Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй албан бланк дээр ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах мөн монголын экспортыг нэмэгдүүлэхэд олон талын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гээд хариу өгчихсөн.  Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ өнгөрсөн жил энэ хэлэлцээр байгуулах дээр зарчмын хувьд бэлэн байна хэмээн хүлээн зөвшөөрөөд, МУ-аас экспортлох бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж хавсаргаад явуулчихсан. Харин энэ оны долоодугаар сарын хэлэлцээрийн төсөл нь танхимд ирсэн байдаг. Хэдийгээр энэ үед Д.Энхтүвшин дарга УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан ч түүнд хандаж "Хэлэлцээрийн төсөлд саналаа өгнө үү" гэсэн бичиг ирсэн. Харамсалтай нь, танхим хариугаа хоёр сарын дараа өгсөн юм билээ” хэмээн дурджээ.

Мөн МҮХАҮТ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшин долоодугаар сард ирсэн түр хэлэлцээрийн төслийг танхимын гишүүддээ танилцуулалгүйгээр Гүйцэтгэх удирдлагын явцуу хүрээнд санал авч яаманд хүргүүлсэн. Үүнээс үүдэж нийгэм талдаа ч, бизнес эрхлэгчид талдаа ч дутуу дулимаг явцын мэдээлэлтэй байсан гэх дүгнэлтэд хүрчээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин зургаадугаар сарын 10-нд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөс  чөлөлөгдөх хүсэлтээ өгсөн ч танхимын удирдлагаар арга хэмжээнд оролцоод явж байжээ. Тухайлбал, улс төрийн сонгуулийн үеэр хоёр ч удаа танхимын Ерөнхийлөгч статусаар гадаад арга хэмжээнд оролцсон байна. Мөн 11 дүгээр сарыг дуустал Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн хурлыг даргалсан байдаг. Танхимын дүрэмд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн бол танхимын Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийг хориглодог байна. Гадаадад ч Ерөнхийлөгчийн хувиар арга хэмжээнд оролцоод явсан нь баримтаар нотлогдож байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITYA102.89.82.251
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
6 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com