Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга Халх голын “Шинэ сум”-ын бүтээн байгуулалттай танилцав

Халх голын тулалдааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран энэ жил тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төсөл хэрэгжиж буй. Дорнод аймгийн Халх гол суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгч танилцжээ.
“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халх гол сумын ЗДТГ, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал гэх мэт 11 байгууламж барьж байна. Ингэхдээ дэд бүтэц буюу халуун, хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа аж. Бүтээн байгуулалтыг “Их модун” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, офицер, нийт 500 гаруй хүн ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 60-аад онд гаргаж байсан. Одоо бид XXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгасан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй. Халх гол сумаар жишээ авахад, Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь ямар нэг байдлаар боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай. 2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байх болов уу. Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com