Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр дөрөвний гурваас доошгүй хувийн гишүүдийн саналаар санал хураана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хийж, энэ талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
Энэ хооронд УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, асуудлыг зөвшилцөх ажлыг эцэслэхээр ажиллаж буй. Улмаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг нэгтгэн хэлэлцэж шийдвэрлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм.


Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх болон хоёр дахь хэлэлцүүлэг явуулах журмыг танилцуулъя. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн зохицуулна. Харин бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх юм. Нам эвслийн бүлэг санал дүгнэлт гаргаж болох бөгөөд Байнгын хороо болон түүний гишүүн, мөн нам, эвслийн бүлэг нь төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын томьёоллыг санал, дүгнэлтдээ оруулж болохгүй. Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлтдээ дараах зүйлсийг тусгах юм. Үүнд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээлэл, төсөлд байнгын хороод, нам, эвслийн бүлгээс өгсөн санал, дүгнэлт, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал, энэ хуулийн 13.4.2-т заасан зарчмын зөрүүтэй саналаас төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн бол түүний үндэслэл, шалтгаан болон төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах тухай байнгын хорооны санал хураалтын дүн байх юм.


Мөн хуулийн 14 дүгээр зүйлд Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлтийг эхлээд сонсоно. Хуулийн 14.1-д заасан санал, дүгнэлтийг сонсгосны дараа УИХ-ын гишүүд зөвхөн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авч болно. Байнгын хороод УИХ-ын гишүүдээс төсөлд оруулахаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг тусад нь хэлэлцүүлэхгүй, харин хоёр дахь хэлэлцүүлэгт оруулсан төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр нь дэс дараалан санал хураалт явуулахдаа хамтатган хэлэлцэнэ.


Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй хувийн саналаар төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураана. Энэ хуулийн 14.4-т заасны дагуу санал хураалт явуулж дууссаны дараа төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон УИХ-ын тогтоолыг баталж, төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, энэ тухай нийтэд зарлах аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com