Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Тост, Тосон бумбын нуруунд ажиллаж буй компанийн лицензийг цуцлах үүрэг өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй өчигдөр уулзалт хийж, үүрэг даалгавар өглөө.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлан хайлан ярьж байна. Тэд төрөөс юу ч гуйгаагүй. Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад энэ газрыг ухаад байна вэ. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон лиценз гэж ойлгож байгаа. Энэ асуудлаар би холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан ханаж цаддаггүй их шунал вэ. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулж байдаг. Хувьдаа ашиг, орлого олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй. Албан тушаалтныг авлигаддаг байсан бол ард түмнийг авлигадах гэж оролдож байна, тагнуул, цагдаагийн дарга нар аа. Та нар хэлэлцүүлэг дээр харсан байх. Гурвантэс сумын иргэн н.Нямдаваа хэлсэн. Түүнд 3-5 сая төгрөгийн хахууль өгөх гэж оролдсон гэдгийг. Нүдэн дээр чинь авлигын хэрэг яригдаж байхад яагаад цагдаагийн байгууллага үүнийг шалгахгүй байна вэ. “Сауд гоби коэл транс”-т өгсөн ашигт малтмалын лицензийг хуурамчаар үйлдсэн байна. Яагаад үүнийг олж харахгүй байна вэ, байгаль орчин, уул уурхайн сайд нар аа. Энэ асуудалд хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг юу болсон бэ. Ерөнхий сайд нэг жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байдаг. Үр дүн нь хаана байна. Ашигт малтмалын лицензийг цуцалж, Тост, тосон бумбын ордыг улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Өнөөдөр шийдвэр гаргаж, тус компанийн ашигт малтмалын лицензийг цуцлах үүрэг өгч байна, би. Тэнд байгаа машин, техник хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж, шалга. Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Энэ ажлыг хийж чадахгүй бол сайд болон даргын ажлаа өг” гэв.


Энэ уулзалтын дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тодорхой санал гаргасан байна. Тэрбээр энэ талаар хэлэхдээ, “Ерөнхий сайд үүрэг өгсөн. Гэхдээ энэ асуудал өмнө нь манай яамнаас ажлын хэсэг гарч, холбогдох хүмүүс нь газар дээр нь очиж танилцсан байсан асуудал. Өмнөх Засгийн газрын үед өргөтгөлөөр авах талбайг өөрчилсөнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас УУХҮЯ-нд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан үндэслэлээр цуцлах дүгнэлтээ өнөөдөр (2019 оны наймдугаар сарын 12) хүргүүлж байна. Энэ хуульд заасан үндэслэлд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж байгаа эсвэл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар орон нутгийн төр захиргааны байгууллагын саналыг үндэслэн байгаль орчины асуудал эрхэлсэн төр, захиргааны байгууллага дүгнэлт гаргана гэсний дагуу бичиг баримт бүрдсэн учраас цуцлах санал хүргүүллээ. Энэ асуудал шийдэгдэх байх. Ингээд энэ лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар байгалийн нөөц газрын өргөтгөлөөр авах асуудлыг БОАЖЯ-наас оруулна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com