Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 100 цаг үргэлжилнэ гэв

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр /2019.08.13/ хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Үдийн 13:00 цагийн орчимд хурал завсарласан бөгөөд энэ үеэр өмгөөлөгч Г.Батбаяр ярихдаа, “Шүүх хуралд 30 гаруй хүн оролцож байгаа учир удааширч байна. Шүүх хурлыг 100 цаг хуралдана гэж үзвэл уг хурал талдаа л орж байна. Шүүх хурлын шийдвэр гарах хүртэл олон шат дамжлага, асуулт хариултууд явагдана. Олон хүнтэй шүүх хурал учир магадгүй өнөөдөр шүүх хурлын шийдвэр гарахгүй ч байж болох талтай” хэмээсэн юм.


Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хаалттай хуралдаан 17:00 цагийн орчимд хохирогч нараас мэдүүлэг авч эхэлсэн гэнэ. Энэ үеэр хохирогч Т.Чимгээгийн даралт ихэсч, бие нь муудсан байна.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батбаяр "олонд цацагдсан бичлэгт үзүүлсэн зүйл бол эрүү шүүлт биш. Харин ялтан хоорондын танхайрал" гэж мэдэгдсэн. Гэвч энэ удаагийн хуралд Б.Амгаланбаатарыг гэрчээр оруулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Шүүх хурал маргааш өглөө 09:00 цагт үргэлжилнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com