Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Болор-Эрдэнэ: Залуус суралцах, нөхөрлөх, хамтрах соёлыг бий болгож байна

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Болор-Эрдэнэтэй “Шинэ давлагаа” баруун бүсийн залуучуудын чуулга уулзалтын талаар ярилцлаа.

 

-“Шинэ давлагаа” баруун бүсийн залуучуудын чуулга уулзалт болох гэж байна. Энэ чуулганы гол зорилго юу вэ?
-Монгол улсын хүн амын дийлэнх хувь нь залуучууд. Хүссэн ч эс хүссэн ч эдгээр залуучууд энэ улсын ирээдүйг тодорхойлно. Тодорхой хугацааны дараа маргаангүй сайн эсвэл муу ирээдүй л бий болно гэсэн үг. Бидний үр хүүхдүүд энэ улсад төрж, өсч, амьдрах болно. Тиймээс өнөөдрийн залуучууд бид туршлагагүй гэж хойш сууж, илүү мундаг нь хийчих нь гэж бусдад нялзааж, мэдэхгүй гэж өөрсдийгөө доогуур үнэлж, назгайрах цаг биш. С.Эрдэнэболд ерөнхийлөгчийн манлайлал дор Ардчилсан залуучуудын холбоо нь Монголын бүх залуучуудаа “Урт хугацааны бодлоготой, үнэт зүйлстэй, үзэл баримтлалтай, хариуцлагатай байж, эх орныхоо төлөө ажиллая, хамтаръя” гэж “Шинэ давлагаа”-г эхлүүлсэн. Монгол улсын зүүн хязгаар Дорнын их талаас баруун хязгаар Алтай таван богд хүртэлх өргөн уудам нутгийн мянга мянган залуучуудын түрлэгээр түүчээлэн энэхүү чуулган маань амжилттай үргэлжилсээр байна. Ардчилсан залуучууд итгэл үнэмшлээ дахин тунгаан бодож, үнэт зүйлсээ сэргээж, ойлгож, эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулахаа эргэцүүлж, бусдаас суралцаж, өөрсдийнхөө тэргүүн туршлагыг хуваалцах боломжийг олж авах нь бидний зорилго байх болно.

-Зүүн бүс болон хангайн бүсийн чуулганаас юугаараа онцлог байх бол?
-Үндсэндээ ижилдээ. Бид суралцаж, нөхөрлөж, хамтрах соёлыг бий болгож байна. Цөөхөн хэдэн онцлог байж магадгүй. Тухайлбал, энэ удаагийн баруун бүсийн чуулган Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байгалийн үзэсгэлэнт “Улаагчны хар нуур” хэмээх сайхан газар болж байгаа. Бид байгальд ээлтэй чуулах болно. Чуулганы гурав дахь өдөр нуурын эрэг орчмоор “Байгалиа хайрлая – Zero Waste” уриан дор цэвэрлэгээ зохион байгуулна. Мөн Монгол улсын баруун хязгаар маань эртнээс уламжилсан соёлын их өвийг уламжлан хадгалж, түгээн дэлгэрүүлж яваа үндэстэн, ястны өлгий. Тиймдээ ч залуус харилцан биенээсээ суралцах, хүндэтгэх харилцан суралцах тал дээр илүү байх болов уу. Чуулганы хоёр дахь өдөр “Food Festival” зохион байгуулагдах ба Ховд нутгийн оролцогчид маань алдарт тарвас, тингуа тэргүүтэн бүхий зоог, Увс нутаг маань амин дэмээр баялаг байгалийн зэрлэг чацарганаар, цан бүргэдээрээ гайхагдсан Баян-Өлгийн залуус маань арааны шүүс асгарам адууны мах, казаараа, Говь-Алтайн залуус маань алдарт Бигэрийн дарсаараа ч гэдэг юм уу нутаг нутгийн брэнд, онцлог бүхий хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээгээрээ найзуудыгаа дайлах болно. За тэгээд бие биелгээ, домбор, икэлийн хөг аялгууг сонсч үндэсний их өв соёлоороо бахархах таатай боломж бүрдэнэ гэж бодож байна. Бас архигүй чуулахыг сайтар ухуулж байгаа. Үүнийг оролцогчид маань дэмжиж байна. Суралцаж, мэдсэн, найзалж нөхөрлөсөн, хамтын санааг илүүтэй түгээсэн чуулган болох болов уу. (инээв)

-Хэдэн аймаг, дүүргийн хэчнээн залуучууд оролцох вэ?
-Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай болон Завхан, мөн Улаанбаатар хотын баруун хоёр дүүрэг болох Сонгинохайрхан, Баянгол дүүргийн төлөөлөгчид оролцож байна. Нийтдээ оролцогчид, зочид нийлээд 800 гаруй залуус чуулна.

-Зочин илтгэгчээр ямар хүн оролцож байгаа вэ. Сургалтыг үндэсний бодлогын хорооны манлайлагч залуус заана гэсэн. Тухайлбал, хэн хэн байх бол?
-Монголын улс төрчдийн дунд үзэл бодол, үйлс зорилго, үг хэл, үйлдэл хэлбэрээрээ ялгарч, Монголчуудын хайр хүндлэлийг хүлээдэг нэгэн эрхэм зочин илтгэгчээр оролцох болно. Энэ хүн маань Монгол Улсын Их Хурлын Гишүүн Загдхүүгийн Нарантуяа юм. Аливаа зүйлийг хийхдээ бодитой хандаж, судалгаанд суурилж үнэлэлт дүгнэлт өгдөг төдийгүй тухайн санаагаа илэрхийлэхдээ маш оновчтой байдлаар гаргадаг З.Нарантуяа гишүүний яриа, үг, илтгэлийг сонсох болсон нь оролцогч залуучууд бидний хувьд маш завшаантай хэрэг болж байна.
Мөн чуулганы үеэр “Үзэл баримтлалын сургалт”, “Бодлого, зарчим форум”-ыг зохион байгуулж, модератор, сургагч багшаар манай Ардчилсан намын төдийгүй, Монгол улсын маань сор болсон мэдлэг, боловсролтой залуучууд ажиллаж, удирдан явуулах болно. Тухайлбал, АЗХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Ган-Очир, М.Чимэддорж, Х.Номингэрэл, н.Отгонцэцэг, Г.Очирбат, Ц.Цолмон, М.Амгаланбаатар, О.Эрдэнэ-Өрнөх зэрэг нийт 10 орчим залуус сургагч багшаар оролцоно.

-Шинэчлэгдсэн ардчилсан намын үзэл баримтлалыг залуус хэрхэн хүлээж авах бол. Зохион байгуулагчдад ямар хүлээлт байна вэ?
-Монголд олонх хүмүүс улс төрийн намын талаарх ойлголт дутмаг, бүдүүн бараг байдаг юм шиг санагддаг. Мэдээж маш сайн ойлголттой хүмүүс бий. Би хувьдаа нам бол улсын хөгжлийн бодлого, концепцийг боловсруулдаг, үүний тулд улс төрчид нь мэргэшсэн, асуудлыг урт хугацаанд, холч байдлаар харж, үзэл баримтлалаа тодорхойлсон, ёс зүйг эрхэмлэсэн байж гэмээнэ орших учиртай л гэж боддог.
Тэгэхээр нэгт, намын гишүүн залуучууд юм бол намынхаа үзэл баримтлалыг мэддэг байх нь хамгийн чухал. Дараа нь улс орны хөгжил ярья. Хоёрдугаарт, намын гишүүн биш ч бай энэ улсын иргэн бөгөөд залуу хүн л юм бол улс төрийг засаглах гол намын үзэл баримтлал нь ер нь юу юм бэ гэдгийг мэдээд, сонирхоод авчих нь зөв. Зохион байгуулагчдын хувьд сайн багш нар, сайн орчин, сайн заах арга зүйн хэлбэрүүдийг сонгоод оролцогчдодоо сургалтыг явуулах болно. Сонсч аваад дараа нь хэрхэн хүлээж авах, хэрхэн ашиглах нь тухайн хүний асуудал болох байх даа. (инээв)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com