Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэж, ажлын хэсэгт 18 саналаа хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг бий болгохын тулд Ерөнхийлөгч УИХ-аас сонгодог байхыг бид илэрхийлээд байгаа. Мөн зарим эдийн засгийг орон нутагт нь үлдээж, эрхийг нь өгөх хэрэгтэй. Төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой. Орон нутгийн хөгжлийн хандлага зөв явж байж төвлөрлийг сааруулна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зарчмын байр суурин дээр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх саналаа бид хүргүүлэх гэж байна. 18 саналаас дөрвөн зарчмын байр сууриа хасна.
Олонхын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зарчмын байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн даргын мэдээллээс харлаа.

Сүүлийн үед Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт 2020 оны сонгуулийн пи-ар, улс төрийн хандлага болж хувираад байгаад харамсч байна. Тиймээс АН зарчмын саналаа хүргүүлж байна. Бидний санал байр сууриндаа хатуу байгаа. Хэсэг улстөрчдийн 2020 оны амбиц, байр суурийг илэрхийлэх ёсгүй” гэв.


АН-ын дэвшүүлсэн гол саналд,
• УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Ерөнхийлөгчийг сонгох саналаа гаргаж, сонгох.
• Төрийн өр, зээл ДНБ-ний 60-хувиас дээшгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
• Иргэн бүрт шударга хүртээх замаар “Баялгийн сан” байгуулна.
• УИХ-ыг бүрдүүлэх тогтолцоо холимог байна.
• УИХ улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй.
• Орон нутаг нь бие даасан төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй байна.
Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Хэрэв ард нийтийн санал асуулга явуулахгүй бол АН зөвшилцлөөс гарна гэдгээ мэдэгдэв. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ард нийтийн санал асуулгыг II, III хэлэлцүүлгийн дараа явуулна гэсэн. Гэхдээ явуулахгүй байх магадлалтай гэсэн хардлага байгаа. Энэ талаар?
-Ард нийтийн санал асуулга явуулах асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Ард нийтийн санал асуулгыг явуулна гэсэн хариуг өгсөн. Бид итгэлцэлтэй байх ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com