Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Тогтохсүрэн: Байгалийн баялгийг төрийнх бас нийтийнх байна гэж заахаар болсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэлгүй орхисон. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл дэх газрын баялаг болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал байв.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөх санал оруулж ирсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 6.2. "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тусгасан. Уг асуудалд зарчмын зөрүүтэй санал гарсан тул МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн, нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.


Тэрбээр “Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байх нь зөв гэдэгт бүлгийн гишүүдийн олонх нэгдлээ. Шууд нийтийн өмч болгох нь байгалийн баялгийг хэт задгай орхих байдалд хүргэхийг үгүйсгэхгүй. Тиймээс төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр тогтлоо. Энэ нь илүү тодорхой болгож байгаа юм. Шууд нийтийн гэчихвэл иргэн хүн байгалийн баялгийг ямар ч зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрх үүснэ. Жишээ нь, бидний хэлдэг нинжа нарт газрын хэвлийг ухах эрхийг нь олгох болчхоод байгаа юм. Тиймээс төрийн, нийтийн өмч гэж заахаар болсон. Хоёрдугаарт, шүүхтэй холбоотой гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ес, Ерөнхийлөгчийн төсөлд дөрвөн заалт байсныг нэгтгэн ярилцаад нийт гурван заалт болгон оруулж байгаа. Нэгдүгээрт, шүүхийг яаж байгуулах тухай, хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бүтэцтэй байх, гуравдугаарт, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ямар бүтэцтэй байх вэ гэсэн үндсэн гурван асуудал тусгасан. Бусад заалтууд болох шүүгчид тавих шаардлага, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох зэргийг төслөөс хасч, Шүүхийг хуулиар нь зохицуулна" гэв.


Харин сонгуулийн тогтолцооны тухайд тэрбээр тодорхой заалтгүйгээр иргэд УИХ-ын гишүүнийг сонгох ёстой болохоос биш улс төрийн намыг сонгож болохгүй гэж үзээд Үндсэн хуульд тогтолцоог тусгах нь зохисгүй гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг намын жагсаалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэхийг бүлгийн нийт 64 гишүүнээс нэг бүрчлэн нууцаар санал хураажээ. Санал хураалтад бүлгийн гишүүдийн олонх нь гишүүдийн тоог 99 болгох нь зөв гэж үзсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com