Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж хэсэг нэмэх заалтыг оруулсан бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”гэж өөрчлөн найруулахаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасах саналыг тус тус гаргасан байлаа.


Гишүүдийн зүгээс төсөлд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт зэрэг суурь зарчмыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу босго тогтоох шаардлагагүй. 330 сум,1660 баг,160 хороодод намын нэгж байгуулах, түүнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд багагүй санхүүжилт шаардагдахаас гадна, цаашлаад иргэдийг улстөржүүлж, ард түмнийг хагаралдуулах байдлыг дэвэргэх, жижиг намуудын үйл ажиллагааг хязгаарласан болон шинэ нам байгуулах боломжийг хаасан асуудал үүсэх вий хэмээн олон талын байр суурийг илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан төсөлд “Нам Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн байгаа юм. Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 10-т “Нам, олон нийтийн бусад бүх байгууллага, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу улс төрийн нам байгуулах эрх нь нээлттэй. Харин нийгэм, төрийн аюулгүй байдал, түүнийг сахин хамгаалж, хүндэтгэж, хуулийг биелүүлэх үүргийг зааж өгсөн. Тийм учраас нэг заалт болон орж ирж байгаа аж. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь дэлхий нийтийн ерөнхий жишиг гэдгийг тодотгож байлаа.Тэрбээр “Улс төрийн нам үйл ажиллагаа, бодлогоо улсын хэмжээнд явуулна гэдэг зарчмыг л зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, орон нутаг, шашин, бүлэглэлийн хэмжээнд явцуу үйл ажиллагаа явуулахгүй гэсэн зарчмыг л суулгасан. Энэ заалт орсноор одоо байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах, тэднийг түрэх зүйл огтхон ч байхгүй. Үүнийг мушгиж, гуйвуулах шаардлагагүй” гэв.


Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Өнөөдөр монголын нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж буурсан. Нөгөө талаас улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, иргэдээ хагаралдуулж, улстөрчдийн ёс зүйгүй, хууль зөрчсөн байдал, төрийн доройтолд хүргэснийг бид нүдээр харж байгаа. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө улс төрийн намыг төлөвшүүлэх, үйл ажиллагааг нээлттэй, санхүүжилтийг нь ил тод болгож, хариуцлагажуулах үүднээс улсын хэмжээнд бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шалгуур, шаардлага тавих шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Улс төрийн намыг цэвэршүүлье, зарчимтай болгоё гэж бодож байгаа бол улс төрийн намын төлөвшлийг Үндсэн хуулийн зарчимд зайлшгүй суулгах шаардлагатай. Гишүүд үндэсний хэмжээний намыг төлөвшүүлэх асуудлыг шүүмжилж байна. Хэрэв үзэл баримтлалгүй, улс орны хөгжлийн алс хэтийн төлөвийг тодорхойлж чадахгүй, үзэл баримтлал нь нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй тийм улс төрийн намууд байгаад л байвал өнөөдрийн улс төрийн намуудын зовлон дуусахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ч хэрэг гарахгүй” хэмээв.


Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг гишүүдийн хэлээд байгаа шиг 330 суманд намын нэгж байгуулах, бүтэц, зохион байгуулалтыг чиглэсэн агуулга байхгүй. Харин улс төрийн намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бодлого, хөтөлбөртэй байх агуулга л байгаа” гэлээ. Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу буюу 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн хэсэг нэмэх төслийн заалтын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 16.1 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр үдийн завсарлага болсон тул хуралдаан түр өндөрлөж, үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com