Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ц.Даваасүрэн: Сэргээгдэх эрчим хүчний станцууд ашиглалтад орж байгаа нь цахилгааны үнийн нэмэгдэлд нөлөөлж байгаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон бусад мэдээллийн талаар тодрууллаа.



-Үндсэн хуулийн өөрчлөлтийн зүйл заалтын ямар хэсгийг нь дэмжиж, ямрыг нь дэмжихгүй байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нам сонгох, намын жагсаалт гаргахыг дэмжихгүй байна. Энэ нь ард түмний төр эрх барих эрхэнд халдах гэж буй хэрэг. Энэ УИХ-д би хувь хүний үүднээс биш сонгогчдоо төлөөлж сууж байгаа. Иймд сонгогчдын эрхэнд халдсан, ялангуяа Үндсэн хуулиар олгосон сонгох эрхэнд халдсан зүйл заалтыг дэмжиж болохгүй. Миний хувьд дордуулсан долоон өөрчлөлтийг буцаахыг л гагцхүү дэмжиж байна.

-Шүүх засаглалын асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Шүүх засаглал дээр уг нь их боломжийн заалтууд орсон байсан. Гэвч үүнийг буцаасан байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлагчид үндсэн зарчмаар хандаагүй буюу хайнга хандаж байна гэж харж байна. Ерөнхийлөгч нэг санал оруулахад үндсэн зарчмаасаа буцаж байх жишээний. Өөрөөр хэлбэл, 62 гишүүний анхны оруулж ирсэн төсөл үндсэндээ өөрчлөгдлөө. Ингэж болохгүй санагдаж байна.


-Гишүүд бүлгийн шийдвэрийг дагаад байна уу, эсвэл хувь улстөрчийн үүднээс хандаад байна уу?
-Би олон түмнийхээ саналыг л дагаж байгаа. Өөрийн сонгогдсон тойргийн төлөөллийн үүргийг гүйцэтгэх ёстой. Түүнээс хэн нэг гишүүний өмнөөс хариулт өгөх боломжгүй.

-УИХ тарах тухай асуудал яригдаж байна?
-Одоо энэ тухай ярих биш ард түмний амжиргааг сайжруулах, цалин тэтгэврээ нэмэх тухай асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй. Төр бужигнасаар ард түмний амьдрал сайжрахгүй, Монгол Улс хөгжихгүй.

-Цахилгааны төлбөр нэмэгдсэн асуудалд иргэд бухимдалтай байна. Үүнд та тайлбар өгнө үү?
-Одоохондоо агаарын бохирдолтой тэмцэх ганц арга нь шахмал түлш. Тиймээс манай харьяа шахмал түлшний үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулаад байна. Ирэх аравдугаар сараас эхлэх бэлтгэл бүрэн хангагдсан. Шаардлагатай шахмал түлшний нөөц бүрдсэн. Энэ өвөл шахмал түлшээр хэрэглэгчдээ хангаж, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж тооцоолсон. Үлдсэн хувийг бууруулахад цахилгаан ашиглана. Шөнийн тарифийн хөнгөлөлт үзүүлж байна. 42 мянган айл өрхөд дөрвөн кВт ашиглах боломж бүрдүүлсэн. Тиймээс зөвхөн гэрэл бус цахилгаан халаагуураар дулаанаа шийдэх боломжтой. Үнийн хувьд, сэргээгдэх эрчим хүчийг дэмжихгүй байгаад асуудал байна. Үүнийг дэмжвэл шатахууны үнэ ханш нэмэгдэнэ. Саяхан Сайншандын дэд станц, хоёр нарны станц ашиглалтад орлоо. Ингэснээр цахилгааны мөнгө нэмэгдэх асуудал үүссэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com