Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо, наймааны хэрэгсэл болголоо


УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “төмсөгдүүлсэн” санал хураалт явуулж байна гэж шүүмжлэн энэ талаар тэрбээр чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд “Лхагва гарагийн чуулганы хуралдаанд 60 орчим гишүүн ирж оролцсон. Дэгийн тухай хуулиар хоёр янзын хууль явж байгаа. Нэг нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл, нөгөө нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл. Зөвшилцөх ажлын хэсэг гэсэн нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тохиролцож байна. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч ажиллаж байгаа. Уг нь хууль дүрмээрээ бол Ерөнхийлөгчийн бараа бологч З.Энхболд энд үгээ хэлээд, тэмдэглээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг рүү ороод явж байх ёстой. Гэтэл бүгдийг нь “төмсөгдчихсөн”. 49 ЖДҮ-чин, 60 тэрбум, концессчин, хүн амины хэрэгтэн гээд намын даргынх нь хэлснээр тэр хүмүүс нь энд суугаад Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Хуучин буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлахдаа 400 гаруй депутатууд төслийн заалт тус бүр дээр 10 минут үг хэлж хэлэлцэж баталсан. Гэтэл МАН-ынхан гэнэт бүлгийн хурлаа зарлаж гишүүдийнх нь нэг нь ч төслийн заалттай холбогдуулан үг хэлж, асуулт асууж болохгүй гэдэг чиглэл өгсөн. Тэрийгээ тэд өөрсдөө хэлж байна. Тэгээд намайг асуулт асуухаар “Чи 30 цаг ганцаараа ярих нь” гээд үг хэлэх эрхийг хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо, наймааны хэрэгсэл болголоо гэж би үзэж байна" гэсэн юм.


Мөн "Тэд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод арваннэгдүгээр сарын 26 нд буюу Тусгаар тогтнолын өдрийн 108 жилийн жилийн ой болохтой холбогдуулан тусгаар тогтнолоо баталгаажуулах 108 гишүүн гээд сонгууль хийх гэж байсан. Сонгуулийг өвөл хийх гээд байна. Үндсэн хуулийн төслөөс ард түмний анхаарал хандуулж, сонирхож байгаа бүх асуудлыг хойшлуулсан. Яагаад гэвэл 150 зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэхээр өмнөх заалтуудыг нь хэлэлцэж байгаад сүүл рүүгээ ядраад эрч нь суларна. Дарааллаар нь хэлэлцэх байтал хойшлуулсан. Миний зүгээс тавьж байгаа ажил хэрэгч санал бол төслийн заалт тус бүр дээр саналыг нь авъя өөр санал оруулъя гээд ажлын хэсэгт оръё гэхээр намайг оруулдаггүй. Би "төмсөгдүүлээгүй. Би төгс хүн биш, надад алдаа байж болно. Гэхдээ би зөв хүн. Зөв байх гэдэг нь хулгай хийхгүй байхыг хэлж байгаа юм” гэв.
Цааш нь ярихдаа, ойлголцол, зөвшилцөл байж болно гэхдээ ард түмэнтэйгээ ойлголцож тохиролцох ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуучихсан. Харин одоо дотор нь орж байгаа заалтуудыг нь ард түмнээс асуу гэдгийг би хэлээд байгаа юм.

Үүн дотроо,
• УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх эсэх
• Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах нь зөв эсэх
• Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх
• УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жилээр болгох эсэх
• Байгалийн баялгийн стратегийн ач холбогдол бүхий 51 хувь дээр түшиглэн баялгийн сан бүрдүүлэх нь зөв эсэхийг ард түмнээсээ асуух хэрэгтэй гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com