Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Дэлхийн санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлд СЗХ-ны дарга С.Даваасүрэн дахин сонгогдлоо

Бүгд Найрамдах Руанда Улсын нийслэл Кигали хотноо хуралдаж байгаа олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форум (ДБФ)-ын хүрээнд тус нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн 17 дахь ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр боллоо.
Захирлуудын зөвлөл нь нийт есөн гишүүнтэй бөгөөд дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй.
Хуралдааныг Захирлуудын зөвлөлийн дарга, Бангладешийн Төв банкны ерөнхийлөгч Фазле Кабир удирдан явуулж, СХН-ийн үйл ажиллагаа, зардал, санхүүжилтийн тайлан, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” ажлын хэсгүүдээс боловсруулсан “Хүртээмжийн тоон өгөгдлийн үндсэн бүрэлдэхүүн”, “Цахим мөнгөний бодлого” зэрэг баримт бичгүүд, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн оффисыг Европ тивд байгуулах болон удирдах зөвлөлийн удирдамж, төсөв, үйл ажиллагаатай холбоотой менежментийн асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр тогтов.


2017 оны Дэлхийн бодлогын чуулганаар СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэнг Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгож, Монгол Улс тус нийгэмлэгт бодлого боловсруулах, удирдах болон бусад бүх түвшинд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаан дахь Монгол Улсын оролцоо, идэвх чармайлт, санаачлагыг харгалзан энэ удаагийн Захирлуудын зөвлөлийн сонгуулиар түүнийг улираан сонгожээ.
Дэлхийн бодлогын 2019 оны чуулганыг технологоор дамжуулж “Эмэгтэйчүүд болон залуучуудын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Дижитал санхүү, Ногоон санхүү, Санхүүгийн шинэ технологи (Финтек)-ийн шийдлүүд, тэдгээрийн зохицуулалтын орчин, Хяналтын технологи (Рэгтек) зэрэг санхүүгийн хүртээмжийн олон талт асуудлуудыг хэлэлцэж, гарцыг эрчимтэй эрэлхийлж байгаа нь үйл ажиллагааг улам үр нөлөөтэй болгож байна.


Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо нь 2009 онд тус нийгэмлэгт үндсэн гишүүнээр элссэн бөгөөд 2016 оноос“Хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ”, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Санхүүгийн хүртээмжийн стратеги”, “Олон улсын стандартыг зохистой хэрэгжүүлэх”, “ЖДҮ-ийн санхүүжилт”, “Хүртээмжтэй ногоон санхүү” зэрэг нийгэмлэгийн бүх ажлын хэсэгт идэвхтэй ажиллаж эхэлсэн. Улмаар 2017 оны Дэлхийн бодлогын чуулганаар СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэнг нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгосон нь санхүүгийн хүртээмжийн асуудлаарх аливаа үйл ажиллагаанд Хорооны манлайлах оролцоо, байр суурийг нэмэгдүүлснээр Монгол Улс тус нийгэмлэгт бодлого боловсруулах, удирдах болон бусад бүх түвшинд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлсэн юм.


Чуулганы эхний өдөр Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөл /ЗЕТАБНСЗ, Eastern Europe & Central Asia Policy Initiative, ECAPI/-ийн ээлжит уулзалт болж өнгөрлөө. Уг зөвлөл нь бүс нутгийн хэмжээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготойгоор анх байгуулагдсан. Энэхүү уулзалтаар гишүүн орнуудынтөлөөлөл дижитал санхүү, санхүүгийн шинэ технологийн тусламжтайгаар санхүүгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлээрх өөрсдийн сайн туршлагаасаа харилцан солилцож, ирэх жилийн ажлын төлөвлөгөөг хамтран хэлэлцлээ.


Дэлхийн бодлогын чуулганы үеэр хуралдсан Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлаар СХН-ийн үйл ажиллагаа, зардал, санхүүжилтийн тайлан, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” ажлын хэсгүүдээс боловсруулсан “Хүртээмжийн тоон өгөгдлийн үндсэн бүрэлдэхүүн”, “Цахим мөнгөний бодлого” зэрэг баримт бичгүүд, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн оффисыг Европ тивд байгуулах болон удирдах зөвлөлийн удирдамж, төсөв, үйл ажиллагаатай холбоотой менежментийн асуудлуудыг хэлэлцлээ.
Кигалигийн Дэлхийн бодлогын чуулганы бүхий л үйл ажиллагааны үеэр Монгол Улсын оролцоо өндөр байгааг талууд илэрхийлж байсан юм. Ялангуяа санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүд манай улсад харьцангуй дээгүүр, данс эзэмшилт зэрэг зарим үзүүлэлтээр хөгжилтэй орнуудын түвшинд явж буй болон жендерийн тэгш бус байдал огт байхгүй зэргийг талархан хүлээж авч байлаа.
Мөн СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн Дижитал платформ ба финтекийн эко систем дэх зохицуулалтын боломжууд сэдэвт хэлэлцүүлгийг даргалсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
1 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com