Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Мөнхбат: Эдийн засгийн сэргэлт иргэдийн амьдралд хүрэхгүй байна

-Орон нутаг, улсын хөгжилд залуусын оролцоо дутаж байгаа-

 

Дундговь аймгийн Ардчилсан намын дарга Ц.Мөнхбаттай говийн бүсийн ардчилсан залуусын “Шинэ давлагаа” чуулга уулзалт болон орон нутагт өрнөж буй цаг үеийн үйл явдлын талаар ярилцлаа.

-Танай аймгийн хэмжээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой баярын мэнд хүргэе. Манай аймаг Ардчилсан хувьсгалд анхлан оролцож байсан хүмүүсээ алдаршуулах, өнөөг хүртэл ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж ирсэн нөхдөдөө хүндэтгэл үзүүлэх шат дараалсан үйл явдлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ хүрээнд он гарсанаас хойш нэлээд ажил зохион байгуулсан. Одоо Ардчилсан хувьсгал орон нутагт тэр дундаа Дундговь аймагт хэрхэн өрнөсөн талаар баримтат нэвтрүүлэг хийх, ном гаргахаар ажиллаж байгаа. Мөн говийн бүсийн ардчилсан залуусын “Шинэ давлагаа” чуулга уулзалтын үеэр Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөснөөс хойших 30 жилийн үйл явдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана. Үүнээс гадна Ардчилсан хувьсгалын ойг Монгол орон даяар арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд бид аймагтаа арваннэгдүгээр сард долоо хоногийн турш ардчилал өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрхэн алдсан, оносон асуудал юу байв, Ардчилсан хувьсгалд ямар хүмүүс манлайлан оролцов гэсэн үйл ажиллагаа зохион байгуулна.

-УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдийн нэг нь танай аймгаас сонгогдсон. Та бүхэн УИХ-ын гишүүнээ хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-д Ардчилсан намаас сонгогдсон долоон гишүүний нэг нь Б.Наранхүү. УИХ-ын гишүүн Б.Наранхүү хоёр дахь удаагаа манай аймгаас сонгогдсон. Хэдийгээр, УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүн ч гэлээ аймаг, орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг сайн тусгуулж чаддаг. Тухайлбал, энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт суулгасан. Хүмүүс түүнийг чуулганы хуралдаанд алдаг оног суудаг гэж шүүмжилдэг. Гэвч түүнийг алдаа оноотой хэдий ч тойргийнхоо сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг гэж бид дүгнэдэг. Учир нь орон нутгаас санал болгосон бүх төслийг төсөвт суулгаж чаддаг юм. Ийм ч учраас Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүнтэй цөөхөн аймгийн нэг.

-Говийн бүсийн ардчилсан залуучуудын “Шинэ давлагаа” чуулга уулзалтаар хэлэлцэх гол асуудал нь юу юм бол. Гарах үр дүнг нь юу гэж харж байгаа вэ?
-Манай аймгийн Адаацаг сумын Сүм Хөх Бүрд гэдэг газарт говийн бүсийн ардчилсан залуусын “Шинэ давлагаа” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ чуулга уулзалтад дөрвөн аймаг, нэг дүүргийн 500 гаруй төлөөлөгчид оролцож байгаа. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Иймд уг чуулганы төлөөлөгчид бүгд залуучууд. Ардчилсан нам бодлогын нам болсон. Үүндээ суурилсан үзэл баримтлалаа тунхаглан баталсан. Иймд үзэл баримтлалаа залууст таниулах сургалт хийнэ. Мөн нэг үзэл баримтлал, үнэт зүйлстэй залуус хоорондоо танилцах, тэмцээн уралдаан зохион байгуулах юм.

-Та дээр яриандаа бодлогын нам болсон гэлээ. Үүнийг залуус хэр хүлээж авч байна вэ?
-Нам улстөрийн байгууллага үнэт зүйл дээр тогтдог. Үүнийг дагаад үзэл баримтлал гэдэг зүйл гардаг. Нэг үзэл баримтлал дээр нийлж нэгдсэн хүмүүсийн бүлэглэлийг нам гэнэ. Үүнийг залуустаа таниулж ойлгуулж ирсэн. Үүний үндсэн дээр залуус Ардчилсан намын бодлого ийм, бусад нам улстөрийн хүчнийх тийм юм гэсэн ойлголттой болж байна. Үүнд бид их баяртай байгаа. Говийн бүсийн чуулга уулзалтаар ч энэ талын сургалт хийнэ. Түүнээс биш хэн нэгэн дарга, хүний цүнх барьж гүйгээд амжилтад хүрдэг, карерь хөөдөггүй гэдгийг л залууст ойлгуулахыг хичээн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл залууст улс төр, улстөрийн хүчин гэдэг чинь энэ. Улстөрийн хүчний бодлого ийм байдаг гэсэн асуудлыг илүү сайн ойлгуулж өгөх ёстой юм. Манай нийгэмд залуучуудын хүч, оролцоо маш их хэрэгтэй байна. Тэд идэвх санаачилгатай ажиллаж байж орон нутаг, улс хөгжинө шүү дээ.

-Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар хэмжээнд байна гэж та бүхэн дүгнэж байгаа вэ?
-Манай Дундговь аймаг ИТХ 35 төлөөлөгчтэй. 2016 оны сонгуулиар МАН-аас 19, Ардчилсан намаас 14, МАХН, бие даагч тус бүр нэг төлөөлөгч сонгогдсон. Тэгээд МАН засаглаж байгаа. Мөн 12 суманд засгийн эрх барьж байна. Ардчилсан намаас гурван суманд засаглаж байгаа юм. Эрх барьж буй намыг бүхий л талаар нь шүүмжлээд байх биш. Ер нь хийж буй ажил, алдааг оноог хэлээд явах нь зүйтэй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд МАН-ын хийж хэрэгжүүлж буй ажил нь удаашралтай байна гэж бид дүгнэдэг. Уг нь гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг дагаад манай улсын нийгэм эдийн засгийн байдал харьцангуй сэргэсэн байна. Гэтэл амьдрал дээр жирийн иргэдэд эдийн засгийн сэргэлт төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа юм. Энэ нь эрх баригчдын ажлын үзүүлэлт шүү дээ.

-Дундговь аймаг зуншлага ямар болов. Өвлийн бэлтгэлээ аймгийн хэмжээнд хэрхэн хангаж байна вэ?
-Бид өнгөрсөн жилээс л ярьж эхэлсэн. Ирэх өвөл байгаль цаг уурын хүндрэл тохиодог 10 жилийн давтамж болж магадгүй гэсэн болгоомжлол бий. Гэтэл энэ давтамж тохиовол давж гарах бэлтгэл төдийлөн хангасан зүйл алга. Бидэнд мэдрэгдсэн ажил өрнөхгүй байна. Бид үүнийг хэлж, сануулаад л ажиллаж байгаа. Хавартаа хур тунадас гайгүй байсан. Гэвч байгаль цаг агаар хуурайшиж зун нэлээд оройтсон. Харин аятайхан урт намар болж байна.

-Та бүхэн намынхаа зүгээс орон нутагт ямар ямар ажил хийж байна вэ?
-Бид сөрөг хүчин учраас эрх баригчдын алдааг нь хэлж, сануулж, оноог дэмжин ажилладаг. Учир нь бид бүгд нэг л орон нутагт ажиллаж, амьдардаг хүмүүс шүү дээ. 2016 оны сонгуулийн үр дүн гарснаас хойш намын шинэчлэл идэвхтэй хийсэн. Энэ хүрээнд намын боловсон хүчнүүдээ бэлтгэх, тэдэндээ чиглэсэн сургалт, судалгаа гэх мэт ажил хийж байгаа. Эдгээрээс гадна төв намаас үндэсний хэмжээний хоёр том аян өрнөсөн. Энэ аяныг бид өндөр хэмжээнд зохион байгуулсан. Ард иргэдийн санаа бодол, өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар нэлээд дэлгэрэнгүй асуулт, хариулт өрнүүлж ажилласан. Мөн ирэх сонгуульд мэдлэг боловсролтой, ард иргэдийн дунд байдаг, аж амьдралын асуудлыг ойлгодог хүмүүсийг ИТХ-д нэр дэвшүүлэх ажлыг шат дараатай хийж байна.

-Орон нутагт төрийн албан хаагчдын халаа сэлгээ хэр байна. Одоо ч үргэлжилж байгаа мэдээлэл байгаа шүү дээ?
-Манай аймагт 2017 онд төрийн албан хаагчдын халаа сэлгээ их хийсэн. Бидний тооцоогоор 100 гаруй хүнийг ажлаас нь халсан юм. Уг нь мэргэшсэн төрийн албан хаагчид, мэдлэг чадвартай залуусыг тэр намын үед ажиллаж байсан гэдэг утгаар нь хуйгаар нь халах нь буруу. Уг нь тэр хүн аль нэг намын гишүүн биш шүү дээ. Эрх барьж буй шинэ улс төрийн хүчин өөрийн баг, менежментээ нэвтрүүлэх л байх. Бид менежментийн багаа л бүрдүүлэхэд хангалттай. Түүнээс биш мэргэшсэн төрийн албан хаагчдыг бүгдийг нь халах ёсгүй гэж үздэг.

-Та бүгдийн гаргасан санал, санаачилгыг эрх баригчид хэр хүлээж авч байна вэ?
-Аймгийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөрийн биелэлт, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах зүйлүүд байдаг. Алдаагаа засч залруулах талаар санал санаачилга хэлдэг. Харамсалтай нь хүлээж авч хэрэгжүүлдэггүй. Үүнийгээ улс төрийн шалтгаан, улс төржиж байна гэж тайлбарладаг. Уг нь аливаа ажлыг буруу тийш зүглэж байвал шүүмжлэх л учиртай. Ингэж байж зөв тийш хазайх, засч залрах талдаа орно шүү дээ.

-Тухайлбал ямар жишээ байна вэ?
-Хамгийн сүүлийн тод жишээ нь Дундговь аймгийг Улаанбаатар хоттой холбосон авто замын асуудал байна. Уг замыг хүнд даацын автомашинууд энэ онд бүрэн эвдээд дуусгалаа. Гол шалтгаан нь Улаанбаатар хотын утаагүй түлшээр хангахын тулд “Тавантолгой түлш” компанийн нүүрсийг хүнд даацын автомашинаар зөөсөн явдал юм. Энэ талаар бид аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг дарга, ЗТХЯ-нд ч удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй л байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн явуулж байгаа бодлоготой холбоотой учраас хөдөлж чадахгүй, арга хэмжээ авч зүрхлэхгүй байгаа юм. Хамгийн гол нь нүүрс тээвэрлэж буй автомашины даац хэтрээд байгаа учраас зам эвдээд байна. Түүнээс биш ачаа тээвэрлэж болохгүй гэж хэлээгүй. Авто тээвэр, ачаа тээврийн стандарт гэж бий. Ачааны авто машины бүх тэнхлэг нь нийлээд 44 тонноос хэтрэхгүй гэсэн стандартыг мөрдүүлээч ээ л гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай энэ талаар огт хөдлөхгүй байна. Өөрөөр хэлбэл 60, 70 тоннын даацтай авто машин явсаар л байгаа юм. Ганцхан “Тавантолгой түлш” компани л ийм давуу эрхээр явдаг. Бусад компанийн тээврийн автомашинууд бүгд дээрх стандартыг хангаад л явдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com