Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Капитал банкны үндсэн хөрөнгө прокурорын мэдэлд байгаа гэв

Монголбанкнаас Капитал банкийг өнгөрөгч дөрөвдүгээр сард татан буулгаж, эрх хүлээн авагч томилсноо албан ёсоор мэдэгдсэн билээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, “Капитал” банкинд төрийн мэдлийн 340 орчим тэрбум төгрөг байршиж байжээ. 

Тодруулбал, тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг байсан аж. Үүнээс гадна 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай мянга орчим харилцагчийн асуудал тодорхой шийдэлгүй үлдэв. Тухайн үед, банкны хадгаламж эзэмшигч “Монголбанк эртхэн мэдээлсэн бол” гэж харамсч байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус банк эдгээр иргэдийн болоод төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг буцаан олгосон эсэхийг бид сурвалжиллаа.

Төв банкнаас эрх хүлээн авагчаар М.Адилбишийг томилсон бөгөөд Капитал банкны төв салбарт тус банкны эд хөрөнгийг худалдах ажиллагаа долдугаар сараас эхэлсэн аж. Тэнгис кинотеатрын өмнөх Капитал банкны төв салбар дахь дэлгүүрт, компьютер, принтер, оффисын сандал, ширээ, шүүгээ, хяналтын камер, дүрс бичигч, бичиг хэргийн шүүгээ, архивын төмөр шүүгээ, сейф зэргийг худалдан борлуулж байлаа. Борлуулагч залуугаас өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийн хөрөнгө худалдаад байгааг тодруулахад “Борлуулалтын талаарх нэгдсэн мэдээллийг би мэдэхгүй. Өнөөдрийн байдлаар нөүтбүүк дууссан байна. Ер нь зах зээлийн үнэ ханшаас хэд дахин хямд үнээр борлуулж байгаа. Орон нутгийн салбаруудын эд хөрөнгийг тухайн салбарт нь худалдаж байгаа” гэсэн юм.

Ингээд бид тус банкны хохирогч нартай холбогдлоо. Хохирогч Т.Сэргэлэн “Миний мэдэж буйгаар 30-аад хүний хохирлыг барагдуулаагүй байна. Эрх хүлээн авагч М.Адилбиштэй уулзахад тэрбээр “Капитал банкны үндсэн хөрөнгө прокурорын мэдэлд байгаа учраас дуудлага худалдаанд оруулж зарах боломжгүй байна. Одоогоор ямар ч арга алга” гэдэг тайлбар өгсөн” гэв. Уг нь тус банкны нэр дээр дуудлага худалдаанд оруулах 100 гаруй обьект байгаа юм билээ.

Гэхдээ сар гаруйн өмнө дуудлага худалдаа болоход нэг орон сууц, гурван зогсоол, хоёр ширхэг ногооны талбай, нэг сендвичэн барилга гээд 12 обьект байсан. Үнэндээ өөрийн мөнгөний оронд дүйцүүлээд авчих зүйл байгаагүй. Миний сонссоноор А.Ариунболд, Б.Ундармаа нартай холбоотой 7-8 обьект байгаа нь прокурорын мэдэлд байгаа гэсэн. Тэгэхээр бусад хөрөнгө нь хаана яаж явааг мэдэх юм алга. Банкны эрх хүлээн авагч нар нь дандаа Монголбанкны хүмүүс гэж сонссон” гэлээ. Мэдээллийн мөрөөр Монголбанкны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, “Хохирогч нарын асуудлыг аль долдугаар сард бүрэн шийдсэн. Бусад асуудлыг эрх хүлээн авагчаас тодруулаарай” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com