Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
УЛС ОРОН ДАМПУУРАХ НЬ
  Банк, аж ахуйн нэгж дампуурах гэж байх ч бас улс орон дампуурна гэж байна. Энэ нь ихэвчлэн төр, засгийн газрын буруу бодлогоос болох ч бас өөр шалтгаануудаас тухайлбал томоохон компани аж ахуйн нэгжүүд нь дампуурснаас, байгалийн гамшгаас, дайнаас болох нь бий. Улс орон дампуурах нь хуулийн этгээд аж ахуй нэгжийн дампуурахаас олон шинжүүдээр ялгаатай. 
  Төлбөрийн чадваргүй болох
  Төлбөрийн чадваргүй болно гэдэг нь тухайн улс орон зээлээ төлж чадахгүй болохыг хэлж байгаа хэрэг. Энд дотоод төлбөр буюу зээллэгийн бичгийн өр, гадаад өрөө төлж чадахаа болихыг хэлж байгаа нь тэр. Гол шалтгаан нь санхүүгийн  хувьд төлбөрийн чадваргүй болох, үүний гол шалтгаан нь удирдлагын буруу бодлого.
  Заримдаа хямрал дараах зүйлүүдээс болдог:
  -Өвчин тахлын дэлгэрэлт, байгалийн гамшиг зэргээс болоод эдийн засгийн нөхцөл байдал муудах
  -Улс орны эдийн засагт нөлөө бүхий томоохон хэд хэдэн компани дампуурч хаагдсанаас.
  -Дэлхийн санхүүгийн хямралаас
  Санхүүгийн хямралаас гарах арга зам
  Улс орон дампуурах нь хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүй болдогтой адил шүүхээр, хямралын эсрэг удирдлага томилохоор юм уу, өмч хөрөнгийг нь худалдаад, устгаад гарчихдаг зүйл биш. Юун түрүү тухайн улс зээлдэгчийнхөө өмнө төлбөрийн  чадваргүй болсноо зарлаад, өрийн бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Үүнд нь бусад улс орнууд зээлдүүлэгч, дампуурагч хоёрын зөрчилдөөнийг зохицуулахад нь тусалж болно.
  Нөхцөл байдлыг зохицуулдаг үндсэн аргууд:
  -Зээлдүүлэгчид өрийн багахаан хэсгийг төлөх санал тавих. Дотоод өрийг бол зээллэгийн бичиг бондоор төлөх
  -Өрийг хэсэгчлэн юм уу, бүрэн чөлөөлөх
  -Өрийн бүтцэд өөрчлөлт оруулах
  -Тухайн улсыг хямралаас гартал өрийг царцаах
  Үүний тулд дэлхийн тэргүүлэх улс орнууд тухайн улад эдийн засгаа эрүүлжүүлэх,  хямралын нөхцөл байдлыг саармагжуулахад нь тусалдаг. Зарим тохиолдолд засгийн газар нь үйлдвэрлэл, банкны системээ хөгжүүлэхэд зориулан нэмэлт зээл өгөх ч байдаг.
  Төлбөрийн чадваргүй болох
  Энэ бол тухайн улс орны эдийн засаг эрс муудаж бүр хямралт байдалд орсон гэсэн үг. Улс орны нийгэм эдийн засгийн амьдрал бүхэлдээ унасан гэсэн үг.
  -Дотоодын нийт бүтээгдэхүүний түвшин унах
  -Инфляц хяналтгүй болох, зарим мэдээллээр тухайн улс орны жилийн инфляц нь 2000 хувьд хүртэл төлбөрийн чадваргүй дефолт боллоо гэх нь бий
  -Аж ахуйн нэгжүүд бөөнөөрөө хаагдах
  -Ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдэх
  -Хүн амын амьдралын түвшин нийтдээ муудах
  Улс орон дампуурах тохиолдол  
  Аль ч улс орон оршин тогтносон хугацаандаа ядахдаа л нэг удаа дампууралтай нүүр тулж байсан байна. Грек, Аргентин зэрэг улсууд бол бүр хэд хэдэн удаа дампуурахад хүрч байлаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com