Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Японд устөрөгч үйлдвэрлэх том завод нээлээ

Ц.ХАС

 Цэвэр, шатагч устөрөгч үйлдвэрлэх дэлхийд томд орох үйлдвэрийг Японы зүүн хойд нутгийн 2011 оны газар хөдлөлд нэрвэгдсэн газрыг сэргээн босгохтой хамт өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт нээсэн байна. Газар хөдлөл, цунамийн үеэр сүйрсэн Фукушима-Дайчи атомын цахилгаан станцаас умар зүгт байдаг Намие хотод нарны үүсгүүрээр ажиллах ус төрөгчийн энэ үйлдвэр-станц нь өдөрт 560 автомашиныг устөрөгчөөр цэнэглэх хэмжээний түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Ёслолд оролцсон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газрын төслийг дэмжиж оролцсон Toshiba, Tohoku Electric Power болон байгалийн хийн борлуулагч Iwatani компанийханд талархал илэрхийлжээ.
Японы Засгийн газрын хувьд зуны олимпын тоглолттой холбоотойгоор байгаль орчны бохирдлын талаар ихээхэн шүүмжлэл сонсч байгаа энэ үед ийм үйлдвэр ашиглалтад орж байгаа нь томоохон боломж байлаа. Хамтрагч түншүүд нь ч цаашлаад устөрөгч үйлдвэрлэх технологио гадаадад гаргах боломжтой гэж харж байна.
Устөрөгчийг өөр бусад орнуудад сэргээгдэх эрчим хүч ашиглан үүнээс бага зардлаар үйлдвэрлээд Япон руу авчирч болох юм” гэж Iwatani компанийн гүйцэтгэх захирал Манабу Цуйоши хэлсэн байна.
Японы хувьд үнэхээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нь дулааны болон цөмийн эрчим хүчнээс арай илүү зардалтай байгаа юм. Албан ёсоор “Фукушимагийн устөрөгч-эрчим хүчний судалгааны талбай” нэртэй энэ үйлдвэр нь японы төрийн байгууллагуудаас эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх төслийн нэг хэсэг юм. Энэ төслийг Япон нийтдээ 189 сая ам.долллароор хэрэгжүүлж байгаа юм.
Nikkei хэвлэлд бичсэнээр бол энэ үйлдвэр нарны эрчим хүч ашиглан усыг задалж ус төрөгч гарган авдаг байна. Ус төрөгч нь тэг хаягдалтай түлш хэмээн нэрлэгддэг. Намиен үйлдвэрийн үйлдвэрлэсэн устөрөгчийг авто цистернээр зөөн Токио зэрэг том хотуудын хэрэглэгчдэд хүргэх юм байна. Үүний зэрэгцээ Японы эрх баригчид Токио-2020 зуны олимпын тоглолтын үеэр олимпын тосгод, амралтын газруудад эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор устөрөгчөө ашиглахаар тооцож байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com