Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Их Британи Brexit-д нийт дөрвөн тэрбум фунт стерлинг зарцуулжээ

 Их Британийн Засгийн газар Европын холбооноос гарахад бэлтгэж нийтдээ 6.3 тэрбум фунт стерлинг төлөвлөснийхөө 4.4 тэрбумыг нь зарцуулсан байна гэж тус улсын Үндэсний статистикийн газар мэдээлснийг Би-би-си агентлаг дамжуулсан байна. Энд мэдээлснээр бол зөвхөн ажилтнуудын цалин хөлсөнд 1.9 тэрбум фунт стерлинг зарцуулжээ. Их Британийг Европын холбооноос гарах ажлыг зохион байгуулах ажилтан ажилчдын тоог 2019 оны аравдугаар сард хамгийн их буюу 22 мянган хүнээр тооцсон юм байна. Цалин хөлснөөс гадна өөр нэг томоохон зардал бол сурталчилгаа, шинжээч мэргэжилтнүүдийн зөвлөгөө, шинэ бүтэц байгуулах, Засгийн газрын “Brexi-д бэлтгэх” компани зэрэгт 46 сая фунт зарцуулсан гэнэ.
Хэвлэлд мэдээлснээс үзэхэд энэ бүхний дүнд Европын холбооноос гарах бэлтгэлийг сайн хангасан гэжээ. Засгийн газрын мэдээлэлд бас алдагдалгүй өнгөрсөнгүй 92 сая фунтын илүү зардал гарсан гэнэ. Энэ нь Европын холбооноос хэлэлцээргүй гарах тохиолдолд учирч болох эрсдэлийн талаар Eurotunnel компани шүүхэд заргалдсанаар нөхцөл байдлыг тогтворжуулахаар 33 сая фунт төлсөн байх жишээний. Европын холбооноос гарах талаар засгийн газар байж болох хэд хэдэн хувилбар төлөвлөгөөтэй байсан гэж Үндэсний статистикийн газрын тэргүүн Гарета Дэвис хэлсэн байна. Их Британи гурван жил хэлэлцээр хийсний үр дүнд энэ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Европын холбооноос албан ёсоор гарч байгаа юм. Брюссель, Лондонгийн тохиролцсоноор бол холбооноос гарах шилжилтийн үе 2020 он дуустал үргэлжилж, Нэгдсэн хаант улс Европын хэм хэмжээнээс бүрэн тусгаар болох юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com