Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ нэг их наяд төгрөг болжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 301.5 (42.4 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 946.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 280.4 (42.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 358.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 239.8 (3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сард 946.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 68.9 (6.8 хувь) тэрбум, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 732.1 (35.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 3.9, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 3.5 нэгж хувиар ихсэж, татварын бус орлого 4.1, ирээдүйн өв сангийн орлого 3.3 нэгж хувиар багассан аж.

Татварын нийт орлого нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 900 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 295.7 (48.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 154.9 (3.2 дахин) тэрбум, нийгмийн даатгалын орлого 73.5 (60 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 40.2 (23.7 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 16.3 (26.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын орлогод бусад татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 13.5, нийгмийн даатгалын орлого 1.5 нэгж хувиар ихсэж, харин орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 6.8, нэмэгдсэн өртгийн албан татварынх 4.7, онцгой албан татварынх 1.9, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.5 нэгж багассан аж. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ нэгдүгээр сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.2 (66.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 429.9 (62.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 14.4, татаас 1.9, хүүгийн зардал 0.8 нэгж хувиар нэмэгдэж, харин бараа үйлчилгээний зардлынх 17.1 нэгж хувиар багаслаа.

Хөрөнгийн зардал энэ оны нэгдүгээр сард 190 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 96.4 (2 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 81.3 (90 хувь) нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com