2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Мөн сар бүр явуулдаг НӨАТ-ын сугалааны энэ сараас сэргэж буй. Аравдугаар сарын НӨАТ-ын сугалаа энэ сарын 12-нд 13.00 цагаас болох юм.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаар
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.