Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг “Талибан” хүлээв

Афганистаны “Талибан” хөдөлгөөн тус улсын нийслэл Кабул хотод болсон таван хүний аминд хүрсэн дэлбэрэлтийн хариуцлагыг хүлэнэ гэжээ. Дэлбэрэлтийн улмаас таван хүн амь алдаж, олон хүн шархадсан байна. Халдлага АНУ-ын дипломатын дээд хэмжээний төлөөлөгч Афганистанд ирэх үеэр тохиов. Дэлбэрэлт есдүгээр сарын 2-нд Кабул хот дахь олон улсын байгууллагууд байрладаг “Ногоон бүс” хэмээх дүүрэгт болжээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас уг дүүргийг эрчим хүчээр хангадаг цахилгаан станцын генератор эвдэрсэн байна. АНУ-ын дипломат Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзаж энхтайван тогтоох тухай гэрээний талаар ярилцахаар ирсэн байв. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч гадаадынхан оршин суудаг газарт халдлага үйлдсэн гэдгийг мэдэгджээ. Тэсрэх бөмбөг байрлуулсан автомашин дэлбэрсний дараа алан хядагчид гал нээсэн байна. Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч халдлагын улмаас таван хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан хэмээн мэдэгдэв.


АНУ-аас “Талибан” зэвсэгт бүлэглэлтэй хийсэн хэлэлцээрийн дагуу цэргээ Афганистанаас гаргахаар болсон. Тохиролцооны дагуу АНУ 20 долоо хоногийн дотор 5400 цэргээ Афганистанаас гаргах аж. Цэргээ гаргасны хариуд “Талибан” бүлэглэлээс АНУ болон түүний холбоотны эсрэг халдлага, дайралтад Афганистаныг бааз болгож ашиглахгүй гэж тохиролцжээ. Афганистанд одоогоор АНУ-ын 14 мянган цэрэг байрлаж буй.
“Талибан” хөдөлгөөнтэй хийсэн хэлэлцээрийн зарим заалтыг АНУ-ын Төрийн департментын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замлая Халилзад анх удаа телевизийн ярилцлагын үеэр тодруулжээ. Хэлэлцээрт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. АНУ болон “Талибан”-ы төлөөлөгчид Катарт найман удаа уулзсаны эцэст тохиролцоонд хүрч чадсан.
2001 онд Афганистанд АНУ-ын цэрэг орж ирснээс хойш “Талибан” хөдөлгөөний тус улсад хяналтаа тогтоосон газар нутгийн хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Афганистанд олон улсын цэргийн эвслийн 3500 гаруй цэрэг, алба хаагч амь үрэгдсэний 2300 гаруй нь америкчууд байжээ. НҮБ-ын мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар Афганистанд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 32 мянга болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com