Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хонгконгийн захирагчийн бичлэг задарчээ

Өнгөрсөн долоо хоногт хэсэг бизнесмэнүүдтэй уулзахдаа Хонгконгийн захирагч Кэрри Ламын хэлсэн үгний аудио бичлэгийг “Ройтерс” агентлаг олж авсныг уржигдар тараажээ. “Хонгконгт асар том сүйрэл учруулсан удирдагчийг уучлах ёсгүй. Хэрвээ надад сонголт байсан бол би хамгийн түрүүнд албан тушаалаасаа огцроод чин сэтгэлээсээ уучлал гуймаар байна” гэж ярихдаа Кэрри Ламын хоолой тасалдаж байжээ. Сүүлийн гурван сарын турш эрх баригчдынхаа эсрэг тэмцэж байгаа хонгконгчуудын нэг шаардлага нь Кэрри Ламыг огцруулах юм. Сүүлийн үед цагдаа нар тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэх нь эрчимжиж байгаа. Зарим ажиглагчид аравдугаар сарын 1-нд тохиох БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяраас өмнө тэмцлийг зогсоох даалгавар Бээжингээс өгсөн байх магадлалтай гэнэ. Харин Кэрри Лам дээрх бичлэгт Бээжингийн зүгээс тэмцлийг зогсоох ямар нэг хугацаа өгөөгүй бөгөөд Хонгконгийн эдийн засгийг сүйрсэн ч хамаагүй, тэвчээртэй хүлээх байр суурьтай байгааг ярьжээ.
“Бээжингийн зүгээс ямар нэг эцсийн хугацаа тавиагүйг би энд хэлмээр байна. Ингэх нь аюултайг тэд мэдэж байгаа. Тэд урт хугацаанд хүлээхэд бэлэн байгаа. Тиймээс Хонгконгийн эдийн засаг, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээл ихээхэн хохирол амсах төлөвтэй байна” гэж тэр бизнесийн төлөөлөгчдөд анхааруулсан байна. Кэрри Лам цааш нь “Бээжинд цэрэг илгээх ямар ч төлөвлөгөө байхгүй” гэж тэнд байсан хүмүүсийг тайвшруулжээ. Хонгконгийн цагдаагийн газар хэвлэлийн хурал хийхдээ зургадугаар сард тэмцэл эхэлснээс хойш нийт 1000 гаруй хүнийг баривчилснаа мэдээлсэн юм. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд 159 хүнийг баривчилсны дотор шатагч шингэнтэй бөмбөгөөр зэвсэглэсэн 13 настай хүү байсныг мэдээлжээ. Хонгконгийн дунд болон их сургуулиудын оюутан, сурагчид даваа гарагт хичээлийн шинэ жилийг эсэргүүцлийн суултаар эхлүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com